Монголд ирсэн БНСУ-ын 1.2 сая дагагчтай influencer Chailee Son

Цахим сүлжээ хөгжихийн хэрээр зарим хүмүүс Facebook, Instagram-д асар их нэр хүндтэй болж байна. Үүний нэг нь өдгөө Австралид амьдардаг Солонгос охин болох Chailee Son. Тэрбээр хоёр өдрийн өмнө Монголд ирсэн болохыг Shangri-La-ийн гадна авхуулсан зургаар нь монголын залуус мэдсэн юм. Тэрбээр өнөөдөр инстаграмдаа Баян-Өлгий аймгаар зугаалж буй сторигоо оруулжээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023-аас 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол орныг гадаадад сурталчлах үүднээс “Nas Daily” олон улсын контент бүтээгч багтай хамтран “Nas Summit 2024”-г нөлөөлөгчдийн дээд хэмжээний хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Үүний хүрээнд Chailee Son Монголд ирсэн байна.

 

Chailee Son нь influencer , фото модель. Алдартай олон брэндийн нүүр царайгаар ажиллаж байна. Тэрбээр инстаграмд 1.2 сая гаруй дагагчтай. 158 см өндөр, 45-46 кг жинтэй. Түүний төрсөн он нь интернет орчинд 1988, 1998 он гэсэн хоёр янзаар явдаг учраас аль нь үнэн гэдгийг батлах боломжгүй.

Түүний хувьд 2014 оноос эхлэн инстаграм хуудсыг хөтөлж эхэлжээ. Түүний төрөлхийн гоо үзэсгэлэн, далайн эрэг дээрх бикинитэй зураг нь анх инстаграмд шуугиан тарьж олны анхаарлыг татаж эхэлсэн юм.

Тэрбээр онгоцны үйлчлэгч болохын тулд БНСУ-ын Пусан хотын Gyeongsang их сургуульд суралцаж байсан ч төгсөлгүй голоос нь орхижээ. Энэ талаар ярихдаа "Influencer болсон маань миний төлөвлөж байгаагүй зүйл байсан. Гэхдээ би одоо хийж байгаа зүйлдээ дуртай болохоор харамсдаггүй " гэж ярьж байжээ.

Мөн Chailee Son 2020 онд "The New Paper" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би Instagram дээр #asiangirl болон #ootd гэх мэт хаштагыг ашиглаж зургаа байршуулсны дараа зарим алдартай олон дагагчтай хүмүүс миний зургуудыг хуваалцаж, энэ нь илүү олон хүмүүст хүрсэн" гэжээ.

Түүнчлэн "Инстаграм зурган дор үлдээсэн эерэг сэтгэгдлийг уншаад би өөртөө илүү итгэлтэй болдог. Гэхдээ сөрөг, муухай сэтгэгдлүүдийг унших муухай. Ихэнх охидын нэгэн адил би гоё, сайхан харагдах гэсэн дарамтыг мэдэрдэг. Гэхдээ өөрийн нэр хүндээсээ болоод илүү их дарамттай байдаг гэх үү дээ. Гадаад төрх, бие галбираа хадгалахын тулд фитнесс, гоо сайхандаа цаг хугацаа их зарцуулдаг. Долоо хоногт хоёр удаа биеийн тамирын зааланд хувийн дасгалжуулагчийн хамт нэг цагийн бэлтгэл хийдэг" гэжээ.


Монголд ирсэн БНСУ-ын 1.2 сая дагагчтай influencer Chailee Son
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ