2015 онд Монгол Улсын иргэн “А”-гийн амь насыг бусдын захиалгаар хөнөөсөн гэмт хэрэг гарч байв.
Уг хэргийг үйлдсэн этгээд нь ОХУ-аар дамжин БНХАУ руу оргон зайлсныг Интерполын шугамаар эрэн сурвалжлан олж тогтоосон юм. Улмаар 2017 онд БНХАУ-аас түүнийг шилжүүлэн авч, шалгахад “А” нь “Б” гэгчийн захиалгаар уг хүн амины гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.
Дээрх хүнийг алах гэмт хэргийг үйлдэх захиалгыг өгсөн “Б” нь тухайн үед мөн гадаад улсад оргон зайлсан байсныг Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлан “Шувуу” ажиллагааны хүрээнд Австрали Улсад байгааг нь тогтоосон юм.
Тус улсын эрх бүхий байгууллагуудтай хамтран ажилласны дүнд энэ сарын 30-нд буюу өнөөдөр Монгол Улсад албадан авчрах ажиллагааг явуулж байна. Түүнийг авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн Ерөнхий Газар болон Австралийн Холбооны Улсын Хууль сахиулах байгууллагууд, тус улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран амжилттай зохион байгуулав гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
| ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг "Шувуу" ажиллагааны хүрээнд Австралиас албадан авчирч байна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23