“Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төслийг нийслэл болон Дэлхийн Банкны "Усны хөтөлбөр"-ийн баг хамтран хэрэгжүүлэхээр болжээ.
Үүнтэй холбогдуулан дээрх төслийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар талууд санал солилцов.
Уулзалтад нийслэлийн Дэлхийн Банкны "Усны хөтөлбөр”-ийн ус хангамж, ариутгах татуургын ахлах мэргэжилтэн Чин Ганг, усны мэргэжилтэн Жэймс Тай, зөвлөх Д.Болор болон Д.Алтангэрэл нар оролцсон байна.
“Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төслийн ажлын даалгавар, ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээ боловсруулахдаа НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хамтарсан ажлын хэсэг гарган зохион байгуулна.
Уг төсөл нь Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх гэсэн хоёр ажлаас бүрдэх тул ажлын даалгавар, ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээ гаргах хоёр тусдаа гүйцэтгэгчтэй байхаар тохиролцсон юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| Бохир усны хоолойг шуудуу ухалгүй доторлох, шинэчлэх технологийг Дэлхийн Банктай хамтарч хэрэгжүүлнэ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23