Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгаа асуудлаар Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүллээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нь 2024 оны 4 дүгээр сард “Улаанбаатараас ярьж байна” гэх нэвтрүүлгийг нэр бүхий 16 телевизээр 2 удаагийн давтамжтай гаргаж, сонгуулийн далд хэлбэрийн сурталчилгаа явуулж байгаа нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчиж байна.
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 48.5-д заасны дагуу сонгуулийн сурталчилгааны явцад зөвшөөрснөөс бусад хугацаанд сурталчилгаа хийх, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын аливаа өмч хөрөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглосон байдаг. Гэвч уг нэвтрүүлгийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байж болзошгүй хэмээн үзэж И.Мөнхжаргал үндэслэлээ тайлбарласан юм. Иймээс хууль зөрчсөн этгээдийн үйл ажиллагааг шалгаж, хариуцлага хүлээлгэхийг Сонгуулийн Ерөнхий хорооноос хүсч байгаа юм.
| И.Мөнхжаргал: МАН сонгуулийн тухай хууль зөрчиж, төсвийн хөрөнгөөр далд сурталчилгаа явуулж байна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23