Соёлын яамны төлөөлөгчид Шведийн Хаант Улсын Стокхолм хотод 2024 оны дөрөвдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд ажиллаж Монголын түүхэнд холбогдох олон тооны соёлын өвийн дурсгалууд хадгалагдаж байдаг Угсаатны зүйн музей, Дорно дахины эртний эдлэлийн музей, Уппсалагийн их сургууль зэрэг холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Мөн Монголын холбогдолтой 2000 орчим соёлын өв, дурсгал хадгалагдаж буй Шведийн Хаант Улсын Дэлхийн соёлын музейн дэд захирал Карл Магнуссонтой хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол Улсын Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, Дэлхийн соёлын музейн Дэд захирал Карл Магнуссон нар “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Чингис Хаан Үндэсний музей болон Шведийн Хаант Улсын Дэлхийн соёлын музей хоорондын санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Мөн Шведийн Хаант Улсын Дэлхийн соёлын музейн харьяа Угсаатны зүйн музейд хадгалагдаж буй Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Богд Зонхов зэрэг бурхан шашны эд зүйлс болон шашны зан үйлийн зарим үзмэртэй танилцсан бөгөөд талууд санамж бичгийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн талаар судалгаа хийж, каталогчилох, бүртгэлийн сан үүсгэх, мэргэжилтэн солилцох, хамтарсан судалгаа хийх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов.
Монгол Улсын Соёлын яамны зүгээс гадаадын улс орнуудад хадгалагдаж буй соёлын өв, дурсгалуудыг бүртгэх, судлах, таниулан сурталчлах чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллан, судалгааны материалуудыг нэгтгэн 12 боть номыг хэвлэн гаргасан бөгөөд цаашид дэлхийн бусад улс орнуудад байгаа Монголын түүх, соёлд холбогдох өвийг судлан тогтоох, бүртгэлжүүлэх, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах юм хэмээн Соёлын яамнаас мэдээллээ.
| Шведийн хаант улстай соёлын өвийн чиглэлээр хамтран ажиллана |
Хүүхдэд архи зарсан CU-гийн салбарын эрхлэгч, хахууль авсан офицеруудын хамт хорих ялаар шийтгүүллээ
2026-03-07 18:18:31
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-07 11:15:38
Хүүхдэд архи зарсан CU-гийн салбарын эрхлэгч, хахууль авсан офицеруудын хамт хорих ялаар шийтгүүллээ
2026-03-07 18:18:31
БНСУ гадаад хүүхдийн гэр бүл оршин суух журмыг өөрчиллөө
2026-03-07 14:41:51
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-07 11:15:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
2026-03-06 17:38:45
2026-03-06 17:32:06
Нийслэлээс төлбөрийг нь дааж, метроны чиглэлээр БНСУ-д сурах оюутнуудтай гэрээ хийлээ
2026-03-06 16:34:43
Хүрэн баавгай агнасан иргэнийг ₮5,4 саяар торгож, ₮24,9 саяыг нөхөн төлүүллээ
2026-03-06 16:26:12
Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгуудад шар усны үерийн эрсдэл маш их байна
2026-03-06 14:53:32
Танилц: Улаанбаатар метроны газрын доор байрлах 14 өртөө
2026-03-06 12:14:47
Бутаны эмч нар Монголд УАУ-ны чиглэлээр магистр хамгаалж байсан
2026-03-06 12:00:00
2026-03-06 11:34:03
Д.Нацагдорж: Эмэгтэй хүнийг ойлгож, дээдэлж, “Ачааны хүндийг үүрдэг шүү дээ” гэж бодож залбирч явбал буян хураана
2026-03-06 10:56:16
2026-03-06 10:44:21
Менингококк халдвараар нэг хүн нас барлаа
2026-03-06 10:43:54
Хүүхдийн зуслангийн газрыг татвараас чөлөөлж, хувьсах зардлыг төрөөс олгоно
2026-03-06 10:02:45
2026-03-06 09:46:05
2026-03-06 09:00:00
2026-03-06 08:10:00
2026-03-06 08:00:00