Францын үндэсний номын сан 19 дүгээр зууны үеийн дөрвөн номыг хүмүүсээс тусгаарлах хорио цээрийн арга хэмжээ авчээ.
Британид хэвлэгдсэн эдгээр номуудын оюу ногоон өнгөтэй хавтас хүнцэл агуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр ингэсэн байна.
АНУ-ын эрдэмтэд саяхан Викториа хатан хааны үеийн Британид номын хавтсыг гоёмсог ногоон өнгөнд хувиргахдаа хүнцэл ашигладаг байсан гэх дүгнэлтийг гаргасан юм.
Ийм өнгийг 18 дугаар зуунд амьдарч байсан Германы химичийн нэрээр Шеелегийн ногоон гэж нэрлэдэг байна.
АНУ-ын Делаварын Их сургуулийн судлаачид “Poison Book Project” төслийн хүрээнд 2019 оноос хойш хуучны олон зуун номын хавтсыг шинжилж, хүнд металл агуулж байж болзошгүй номуудын жагсаалтыг гаргасан юм.
Уг жагсаалтад Францын үндэсний номын санд хадгалагдаж буй дөрвөн ном багтжээ.
Номын сангийн захиргаа жагсаалтад ороогүй ногоон хавтастай бусад номуудыг бас шалгахаа мэдэгдсэн байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага органик бус хүнцлийн агууламжтай хоол хүнс, ундны усыг урт хугацаанд хэрэглэвэл арьсны хорт хавдар үүсэх эрсдэлтэй гэж үздэг. Гэхдээ ийм бодис агуулсан материалтай хүрэлцсэн тохиолдолд ямар эрсдэлтэйг тодорхой дурдаагүй байна.
“Poison Book Project” төслийнхөн хүнцэлтэй номын хавтас номын санч, номын худалдаа эрхлэгч, цуглуулагч, судлаачид зэрэг номтой ойр ажилладаг хүмүүст эрүүл мэндийн эрсдэл учруулж болзошгүй тул болгоомжтой харьцахыг зөвлөсөн байна.
Эх сурвалж: AFP
| Францын үндэсний номын сан хүнцэл агуулсан байж болзошгүй номуудыг хүмүүсээс тусгаарлажээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23