Нийслэлийн СХД-ийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд 2018 онд тус барилгыг буулгаж, шинээр барих ажлыг эхлүүлсэн. Гэвч барилгын гүйцэтгэгч болон төсөв санхүүжилтийн асуудлаас болж сурагчид сургуулийн байргүй 5 жил хүнд орчин нөхцөлд хичээллэсэн. Өнөөдөр ийнхүү тус сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.

12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга 960 хүүхдийн суудалтай бөгөөд тус дүүргийн 18, 38 дугаар хороо болон 5 шар орчмын хамран сурах тойргийн хүүхдүүд орчин үеийн стандартад нийцсэн, эрүүл аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдэж байна. Тодруулбал, 3-12 дугаар ангийн 65 бүлгийн 1972 сурагч суралцахаар бүрэн тохижууллаа.

Тус сургуулийн өргөтгөлийн барилгын нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “СХД-ийн 12 дугаар сургуулийн дунд, ахлах ангийн 3000 гаруй хүүхэд, 165 багш ажилтан 4-5 газарт хуваагдан хичээллэж байсан бол өнөөдрөөс ийнхүү шинэ байрандаа хичээллэж эхэллээ. Тус сургуулийн орчимд байгаа нэг давхар бүхий цагдаагийн хэлтсийн байрыг ашиглалтаас гаргаж, ногоон байгууламж болгон тохижуулахаас гадна нийтийн эзэмшлийн газраас хашаалсан зөрчлийг арилгаж, орц гарцыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг эхлүүллээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Эрин хороололд байрлах “Эрин эверест интернэшнл” сургуулийг улсынх болгон худалдаж авах ажлын эхний уулзалтыг хийлээ. Мөн Нарны хороолол, Алтай хотхон, Голден парк зэрэг хороолол орчимд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэв
| СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-07 11:15:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
БНСУ гадаад хүүхдийн гэр бүл оршин суух журмыг өөрчиллөө
2026-03-07 14:41:51
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-07 11:15:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
2026-03-06 17:38:45
2026-03-06 17:32:06
Нийслэлээс төлбөрийг нь дааж, метроны чиглэлээр БНСУ-д сурах оюутнуудтай гэрээ хийлээ
2026-03-06 16:34:43
Хүрэн баавгай агнасан иргэнийг ₮5,4 саяар торгож, ₮24,9 саяыг нөхөн төлүүллээ
2026-03-06 16:26:12
Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгуудад шар усны үерийн эрсдэл маш их байна
2026-03-06 14:53:32
Танилц: Улаанбаатар метроны газрын доор байрлах 14 өртөө
2026-03-06 12:14:47
Бутаны эмч нар Монголд УАУ-ны чиглэлээр магистр хамгаалж байсан
2026-03-06 12:00:00
2026-03-06 11:34:03
Д.Нацагдорж: Эмэгтэй хүнийг ойлгож, дээдэлж, “Ачааны хүндийг үүрдэг шүү дээ” гэж бодож залбирч явбал буян хураана
2026-03-06 10:56:16
2026-03-06 10:44:21
Менингококк халдвараар нэг хүн нас барлаа
2026-03-06 10:43:54
Хүүхдийн зуслангийн газрыг татвараас чөлөөлж, хувьсах зардлыг төрөөс олгоно
2026-03-06 10:02:45
2026-03-06 09:46:05
2026-03-06 09:00:00
2026-03-06 08:10:00
2026-03-06 08:00:00