Сэлбэ дэд төвийн нийгмийн бүтээн байгуулалтын хүрээнд газар чөлөөлөлт хийж, дэд орчмын гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотын гадаад үнэт цаас гаргах хэлбэрээр шийдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн гадаад үнэт цаас гаргах, бэлтгэл ажлыг хангах талаарх ажлын явцын мэдээллийг Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг танилцууллаа.

/2024.04.22/: Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг цогцоор шийдсэн 6 шинэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Сэлбэ, Баянхошуу, Дамбадаржаа, Дэнжийн 1000, Толгойт, Шар хад дэд төвүүдэд инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж байгаагаас Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн ажил 100 хувь хийгдэж дуусаад байгаа юм.

“Сэлбэ дэд” төвийн төслийн хүрээнд 158 га талбарт гэр хорооллыг орон сууцжуулж 12,000 айлын орон сууц, инженерийн салбар шугамын бүтээн байгуулалт, нийгмийн барилга байгууламж, ажлын байр бий болгох худалдаа үйлчилгээний барилга, туслах, явган, дугуйн зам, ногоон байгууламж бүхий цогцолбор хорооллыг бий болгох зорилготой. Энэхүү ажлыг нийслэл гадаад зах зээлээс хөрөнгө босгож санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Бондыг гадаад зах зээлд босгож байгаа нь хямд өртөгтэй, урт хугацаатай байх боломжтой бөгөөд дотоодын хязгаарлагдмал нөөцөөс өндөр хүүтэй зээл авахаас илүү үр ашигтай Засаг даргын орлогч тайлбарлалаа. Нийслэл нь Засгийн газрын баталгаатайгаар гадаад зах зээлээс хөрөнгө босгох эрх зүйн орчин бий болсон.
Энэ хүрээнд үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлыг хэсэг байгуулагдан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Ажлын хэсгээс Өрийн удирлагын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор бусад яамдаас журмын төсөлд санал авах зэрэг ажлуудыг энэ сард багтаан зохион байгуулж, Сангийн яаманд саналаа хүргүүлсэн гэлээ. Нийслэлийн арилжаалах бондын хэмжээг Сангийн яамны саналыг үндэслэн Засгийн газраас эцэслэн тогтооно. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүдийн олонх нь дэмжлээ.
Эх сурвалж: НИТХ
| Нийслэл гадаад зах зээлд бонд арилжаалж, “Сэлбэ” дэд төвийн төслийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-07 11:15:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
БНСУ гадаад хүүхдийн гэр бүл оршин суух журмыг өөрчиллөө
2026-03-07 14:41:51
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-07 11:15:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
2026-03-06 17:38:45
2026-03-06 17:32:06
Нийслэлээс төлбөрийг нь дааж, метроны чиглэлээр БНСУ-д сурах оюутнуудтай гэрээ хийлээ
2026-03-06 16:34:43
Хүрэн баавгай агнасан иргэнийг ₮5,4 саяар торгож, ₮24,9 саяыг нөхөн төлүүллээ
2026-03-06 16:26:12
Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгуудад шар усны үерийн эрсдэл маш их байна
2026-03-06 14:53:32
Танилц: Улаанбаатар метроны газрын доор байрлах 14 өртөө
2026-03-06 12:14:47
Бутаны эмч нар Монголд УАУ-ны чиглэлээр магистр хамгаалж байсан
2026-03-06 12:00:00
2026-03-06 11:34:03
Д.Нацагдорж: Эмэгтэй хүнийг ойлгож, дээдэлж, “Ачааны хүндийг үүрдэг шүү дээ” гэж бодож залбирч явбал буян хураана
2026-03-06 10:56:16
2026-03-06 10:44:21
Менингококк халдвараар нэг хүн нас барлаа
2026-03-06 10:43:54
Хүүхдийн зуслангийн газрыг татвараас чөлөөлж, хувьсах зардлыг төрөөс олгоно
2026-03-06 10:02:45
2026-03-06 09:46:05
2026-03-06 09:00:00
2026-03-06 08:10:00
2026-03-06 08:00:00