Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Таван шарын төмөр замын доогуур тавьж байгаа нүхэн гарцын ажлын явцын талаар хариуцсан инженер, техникийн ажилтнууд өнөөдөр/2024.04.19/ мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер Я.Өнөртүвшин "Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Таван шарын төмөр зам доогуур авто замыг олон түвшинд, огтлолцуулах ажлын бүтээн байгуулалт 2022 оноос эхлүүлсэн. Уг бүтээн байгуулалт нь ажлын зураг боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, түлхүүр гардуулж өгөх гэрээний нөхцөлтэйгөөр хийгдэж байна.
Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын компаниуд ажиллаж байгаа юм.
Түр барилга байгууламжийн ажил 2023 оны наймдугаар сард эхэлж, одоогоор төмөр замтай огтлолцох хэсгийн үндсэн барилгын ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна.
Гэрээний хүрээнд дөрвөн байршилд баригдах нүхэн гарцаас хамгийн том нь Таван шарын төмөр замын доогуур тавьж байгаа нүхэн гарц. Тодруулбал нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр. Нүхэн гарцад борооны болон үерийн усыг зайлуулах хоёр төрлийн насос суурилуулна.
Нүхэн гарцыг барихдаа төмөр замын хөдөлгөөнийг хаахгүйгээр барилга угсралтын ажлыг хийх технологиор гүйцэтгэж байгаа юм.
Зураг төслийг найман сар, барилга угсралтын ажлыг 18 сарын хугацаанд хийх нөхцөлтэй. Авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын дунд үед нээхээр төлөвлөсөн.
Төлөвлөсөн зураг төслийн хүрээнд баригдах барилга, байгууламжуудыг 2024 оны гуравдугаар улиралд багтааж ашиглалтад оруулах хуваарьтай.
Хермес, Геологийн төв лаборатори, Нарантуул гэсэн байршилд баригдах нүхэн гарцад борооны ус зайлуулах байгууламж төлөвлөгдсөн" гэж ярилаа.
| Я.Өнөртүвшин: Таван шарын нүхэн гарц 160 метр урттай, таван метрийн өндөр. Борооны болон үерийн усыг зайлуулах хоёр насос суурилуулна |
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03
2026-05-01 16:46:08
Өнөөдөр чансаа өндөр 64 бөхийн барилдаан болно
2026-05-02 10:58:15
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03
2026-05-01 17:10:47
2026-05-01 16:46:08
2026-05-01 16:20:38
Эрдэнэтийн-Овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа
2026-05-01 14:02:26
Маргаашаас автобуснуудад нэг л карт уншигч байршуулна
2026-05-01 13:47:56
Морин уралдааны үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна
2026-05-01 13:40:59
Эмээлтээс Шувуун фабрик хүртэл засмал зам тавина
2026-05-01 13:35:58
2026-05-01 13:24:09
Ойрын 10 хоногийн цаг агаарын төлөв
2026-05-01 13:04:43
2026-05-01 11:11:21
2026-05-01 10:26:43
2026-05-01 10:22:08
2026-05-01 10:02:02
2026-05-01 09:36:16
Хоригдол залууст бясалгал заажээ
2026-05-01 08:33:54
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-05-01 07:08:58
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-05-01 07:07:17