НИТХ дахь ХҮН намын бүлгээс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өмчлөлийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг "Нийслэлийн өмч хөрөнгүүд эзэнгүй, хяналтгүй зарцуулагдсаны нэг жишээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асуудал.
Төв цэнгэлдэх хүрээлэн 38 га газартай, нийслэлийн өмчийн байгууламж бүхий газар байсныг 30-аад жилийн өмнө иргэнд 30 хувийг хувьчилснаас хойш 12 га газар үлдсэн байна. Хувьчилж авсан тал 26 га газрыг хувийн компани иргэнд шилжүүлж, орон сууц барьж ашиглаж иржээ.
Цаашид 12 га газрыг иргэдэд нээлттэй, жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттай болгох шаардлагыг тавьж, НИТХ-аар хэлэлцэх асуудалд оруулж байна.
Мөн "Улаанбаатар спорт менежмент" гэж компани бий. Зүүн Азийн наадам зохион байгуулна гэж хувийн болон төрийн байгууллагуудаас хандив авсан байдаг. Нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр барилга байгууламж барих ёстой байсан боловч сэндвичин балгас болгосон. Өмч хөрөнгийн ашиглалт, хяналт, хариуцлагыг шахаж ажиллах ёстой гэж манай намын бүлгээс үзэж байгаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн 100 хувийн өмчид авч, иргэн бүрд нээлттэй байдлаар ашиглах ёстой гэсэн саналыг маргааш болох НИТХ-д тавина" гэж ярилаа.
| П.Ганзориг: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 12 га газар дээр цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг НИТХ-д тавина |
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03
2026-05-01 16:46:08
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03
2026-05-01 17:10:47
2026-05-01 16:46:08
2026-05-01 16:20:38
Эрдэнэтийн-Овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа
2026-05-01 14:02:26
Маргаашаас автобуснуудад нэг л карт уншигч байршуулна
2026-05-01 13:47:56
Морин уралдааны үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна
2026-05-01 13:40:59
Эмээлтээс Шувуун фабрик хүртэл засмал зам тавина
2026-05-01 13:35:58
2026-05-01 13:24:09
Ойрын 10 хоногийн цаг агаарын төлөв
2026-05-01 13:04:43
2026-05-01 11:11:21
2026-05-01 10:26:43
2026-05-01 10:22:08
2026-05-01 10:02:02
2026-05-01 09:36:16
Хоригдол залууст бясалгал заажээ
2026-05-01 08:33:54
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-05-01 07:08:58
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-05-01 07:07:17