БЗД-ийн нутаг дэвсгэр Нийслэлийн ерөнхий боловсролын 147-р сургуулийн сурагч өчигдөр сургууль дээрээ нулимс асгаруулагч хий цацсаны улмаас 60 гаруй багш сурагчид хордсон. Тэгвэл тус сургууль онцгой эрсдэлтэй нөхцөл байдлын улмаас танхимаар хичээллэх боломжгүй байгаа тул өнөөдөр /2024.04.17/ цахимаар хичээллэж байгаа аж.
Хордсон хүүхдүүд нь есдүгээр анги бөгөөд нэг ангийн сурагчид байсан байна. Ар гэрийнхнийх нь хэлж байгаагаар хүүхдүүд нь хийд хордсон байж болзошгүй байна. Учир нь хордсон гэх хүү гэрийнхэндээ ангийнх нь хүүхэд нулимс асгаруулагч цацаад улмаар нулимс нь гоожиж, толгой нь эргэсэн гэжээ.
Өчигдөр хордсон сурагч болон ажилчдын талаар тус сургуулийн захиргаанаас тодрууллаа. Тэрбээр, "Хордсон сурагчдыг ЭХЭМҮТ болон Цэргийн госпиталь, Монгол Японы нэгдсэн эмнэлэгт ЯТТ-аар хүргэж шаардлагатай гэсэн бүх эмчилгээг шуурхай хийж, арга хэмжээ авсан. Одоогоор хордсон хүүхдүүдийн биеийн байдал харьцангуй тогтворжсон байна. Манай сургууль онцгой эрсдэлтэй нөхцөл байдлын улмаас танхимаар хичээллэх боломжгүй байгаа тул өнөөдөр /2024.04.17/ цахимаар хичээллэж байна" гэлээ.
Сургуулийн хоёрдугаар давхрын объект бүхэлдээ хорт хийн тархалтад өртсөн учраас ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хийхээс нааш сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй гэсэн эхний байдлаар дүгнэлт гаржээ.
| Нулимс асгаруулагчид хордсон 147-р сургуулийн сурагчид цахимаар хичээллэж байна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23