АНУ-ын Флорида мужийн нэг айлын амины орон сууцны дээрээс унасан металл биет дэлхийн тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станцын хэсэг мөн болохыг тогтоосноо НАСА өчигдөр мэдээлжээ.
2021 оны гуравдугаар сард Олон Улсын Сансрын Станцаас салсан уг биетийг Кеннедийн нэрэмжит Сансрын Төвд судалж байсан юм.
0.7 кг жинтэй биет тухайн орон сууцны дээврийг цөмлөж, дотор талд нь унасан байна.
“Энэ нь станцад шинэ лити-ион батарей суулгах үеэр хаягдсан 2,630 кг жинтэй төхөөрөмжийн нэг хэсэг байжээ. Уг төхөөрөмж 2024 оны гуравдугаар сарын 8-нд дэлхийн агаар мандалд орж ирэхдээ бүрэн шатаж устах ёстой байсан юм. Гэтэл үлдэгдэл нь Флоридад айлын сууцан дээр унасан байна” гэж НАСА мэдэгджээ.
Унасан биет нь Inconel гэдэг металлын хайлшаар бүтээгдсэн, 10.1 см : 4 см хэмжээтэй байсан байна.
“Энэ зүйл унахдаа хүүг маань гэмтээх шахсан. Би ийм юм болсонд итгэхгүй салгалан чичирч байлаа. Азаар хэн ч гэмтээгүйд маш их баярлаж байна” гэж гэрийн эзэн Алехандро Отеро хэвлэлд ярьжээ.
Олон Улсын Сансрын Станцын мэргэжилтнүүд хаягдсан хэсэг яагаад агаар мандалд бүрэн шаталгүй үлдсэнийг судлахаар болсон тухай НАСА мэдээлсэн байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн тойрог замд үүссэн сансрын хог хаягдлын асуудал улам нэмэгдэж байгаа.
Энэ сарын эхээр Калифорнийн тэнгэрт хурц гэрэлтэй биет харагдсан бөгөөд үүнийг Хятадын пуужингийн хэсэг агаар мандалд орж ирсэнтэй холбоотой гэж АНУ-ын албаныхан сүүлд тайлбарлаж байв.
Өнгөрсөн онд баруун Австралийн эргээс томоохон металл биет олдсоныг Энэтхэгийн пуужингийн нэг хэсэг гэж дүгнэж байжээ.
Эх сурвалж: BBC
| Олон улсын сансрын станцаас салсан хэсэг Флоридад айлын орон сууцны дээрээс унасныг НАСА тогтоов |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23