Унадаг дугуй, цахилгаан скүүтер, мопед, мотоцикл унаж, авто замын хөдөлгөөнд оролцоход анхаарах зүйл нь нас, эрхийн үнэмлэх байдаг байна.
Энэ талаар Тээврийн Цагдаагийн Албанаас "14 насанд хүрсэн хүн скүүтер болон унадаг дугуйтайгаар нийтийн хэрэгцээний замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрдөг.
Мопед унах нас 16, ямар нэгэн жолооны эрх шаарддаггүй.
18 насанд хүрсэн, А ангиллын жолооны үнэмлэхтэй хүн мотоцикл унаж, замын хөдөлгөөнд оролцох эрхтэй.
14 нас хүрээгүй хүнийг цахилгаан скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцуулж болохгүйг эцэг, эх, асран хамгаалагч нар анхаарах шаардлагатай.
Цахилгаан скүүтер дээр сундалдаж болохгүй, ганцаараа жолоодно.
Унадаг дугуйн болон явган хүний замаар л цахилгаан скүүтертэй хөдөлгөөнд оролцоно. Скүүтер унаж байхдаа утсаар ярихыг хориглодог.
Архи согтууруулах ундаа, мансууруулах эм хэрэглэсэн үедээ скүүтертэй замын хөдөлгөөнд оролцвол гэмтэл бэртэл авах, амь насаа алдах эрсдэлтэй.
Хамгаалах малгай, хэрэгсэлтэйгээр скүүтерийг унаж, зориулалтын зогсоолд тавина.
Хэрэв явган хүний болон унадаг дугуйн замгүй бол зорчих хэсгийн баруун талын захаар явна" хэмээн зөвлөлөө.
| ЗӨВЛӨМЖ: 14 нас хүрээгүй бол цахилгаан скүүтер унаж, нийтийн хэрэгцээний замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23