ОХУ-ын Буриадын Иволгинский дүүрэгт 11 амины орон сууц үерт автаж, 22 хүн, түүний дотор зургаан хүүхдийг нүүлгэн шилжүүлсэн тухай тус Бүгд Найрамдах Улсын тэргүүн Алексей Цыденов өнөөдөр өглөө мэдээлжээ.
Үерийн шалтгааныг Сэлэнгэ мөрөнд мөсний бөглөрөл үүссэнтэй холбон тайлбарласан байна.
“Өнөөдөр төлөвлөгөөний дагуу зэвсэгт хүчний болон онцгой байдлын яамны саперууд голын мөсний бөглөрлийг дэлбэлж арилгана” гэж Цыденов өөрийн Телеграм хуудсанд бичжээ.
Сэлэнгэ мөрний урсгал бөглөрсөнтэй холбоотойгоор Улаан-Үд хотод 35 айлын орон сууц үерт автсаныг тус хотын захирагч Игорь Шутенков өнөөдөр бас мэдээлсэн байна.
Гуравдугаар сарын сүүлээс эхлэн ОХУ-ын Оренбург муж, хил залгаа Казахстаны хойд бүс нутаг шар усны үерт автаад байгаа.
Өнгөрсөн өвөл хуримтлагдсан их хэмжээний цас мөс огцом дулаарсны улмаас хайлсан нь энэхүү гамшгийн шалтгаан болж байна.
Оренбургт эхэлсэн шар усны үер энэ долоо хоногоос зэргэлдээ Тюмень, Курган мужуудад үргэлжилж байгаа юм.
Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев үүнийг сүүлийн 80 жилийн хугацаанд тохиолдоогүй үерийн гамшиг гэж тодорхойлсон байна.
Эх сурвалж: rbc.ru
| Сэлэнгэ мөрний ус савнаасаа хальснаас ОХУ-ын Буриадад амины орон сууцнууд үерт автжээ |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-07 11:15:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хандсан баярын мэндчилгээ
2026-03-07 13:32:15
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-07 11:15:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
2026-03-06 17:38:45
2026-03-06 17:32:06
Нийслэлээс төлбөрийг нь дааж, метроны чиглэлээр БНСУ-д сурах оюутнуудтай гэрээ хийлээ
2026-03-06 16:34:43
Хүрэн баавгай агнасан иргэнийг ₮5,4 саяар торгож, ₮24,9 саяыг нөхөн төлүүллээ
2026-03-06 16:26:12
Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгуудад шар усны үерийн эрсдэл маш их байна
2026-03-06 14:53:32
Танилц: Улаанбаатар метроны газрын доор байрлах 14 өртөө
2026-03-06 12:14:47
Бутаны эмч нар Монголд УАУ-ны чиглэлээр магистр хамгаалж байсан
2026-03-06 12:00:00
2026-03-06 11:34:03
Д.Нацагдорж: Эмэгтэй хүнийг ойлгож, дээдэлж, “Ачааны хүндийг үүрдэг шүү дээ” гэж бодож залбирч явбал буян хураана
2026-03-06 10:56:16
2026-03-06 10:44:21
Менингококк халдвараар нэг хүн нас барлаа
2026-03-06 10:43:54
Хүүхдийн зуслангийн газрыг татвараас чөлөөлж, хувьсах зардлыг төрөөс олгоно
2026-03-06 10:02:45
2026-03-06 09:46:05
2026-03-06 09:00:00
2026-03-06 08:10:00
2026-03-06 08:00:00