Боловсролын багц хуулийн хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зургаан том шинэчлэлийн нэг нь багш бэлтгэх тогтолцоо бөгөөд уг хуулийн хэрэгжилтийн дагуу Засгийн газрын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаар тогтоолоор "Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам" батлагдсан.
2024 онд Багш бэлтгэх бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрөөр эрэлттэй мэргэжлээр сурч буй нэгдүгээр дамжааны 4,100 суралцагчид 14.4 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгох болжээ.
Боловсролын ерөнхий хуулийн 13.3.6-д заасан 15-аас дээш жил боловсролын салбарт тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцахад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу 2024 онд 580 суралцагчид 2.3 тэрбум төгрөг олгох юм байна.
Тухайн орон нутгийн захиалгаар, эсхүл өөрийн хүсэлтээр орон нутагт гурваас дээш жил ажилласан багш магистрын хөтөлбөрт хамрагдах бол төрөөс дэмжлэг үзүүлэх заалтын дагуу энэ онд 108 багшид 362.8 сая төгрөгийн санхүүжилт олгохоор төсөвлөжээ.
| Багш бэлтгэх бакалаврын хөтөлбөрт сурч байгаа суралцагч нарт ₮14.4 тэрбумын тэтгэлэг олгоно |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23