Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг ААН-үүдийг нүүлгэнэ

2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий таван Ажлын хэсэг ажиллаж байгаа юм.

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан зөрчилтэй 20 ААН-ийн 508 метр хашааг буулгажээ.

Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлж байсан ААН-ийн зөрчлийг илрүүлж, талбайг чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Тодруулбал, Да хүрээ захын орчимд үйл ажиллагаа явуулдаг “Мануул Трэйвэл” ХХК нь эзэмшлийн газраасаа 1629 м.кв газрыг хэтрүүлэн хашаалж, уг хэсэгт төлбөртэй зогсоол ажиллуулж байжээ. Хашааг буулгаж, талбайг чөлөөлөх ажлыг эхлүүлсэн юм.

Мөн эзэмшлийн газраасаа 496 м.кв газрыг хэтрүүлэн хашаалж, контейнер байршуулан иргэдэд түрээсэлдэг байсан компанийн контейнер зөөх, талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байгаа юм байна.

"Тухайн байршилд авто машин, сэлбэгийн худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 орчим ААН, иргэн байдаг. Эдгээр ААН-ийн эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор уг байршилд хөрсний бохирдол хамгийн өндөр.

НҮБ-ын судалгаагаар Шархад, Да хүрээ орчимд амьдардаг хүүхдүүдийн  цусанд  хар тугалгын агууламж хамгийн өндөр гарсан. Иймээс Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа  үйл ажиллагаа эрхэлдэг иргэн,  ААН-үүдийг Сонгинохайрхан дүүрэг, 22-ын товчооны Авто худалдааны цогцолбор руу нүүлгэнэ" хэмээн нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдэгджээ.

Хотын гол магистраль зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлж, зөрчлийг арилгах үүрэг бүхий  таван Ажлын хэсэг ажиллаж байна.


Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг ААН-үүдийг нүүлгэнэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ