Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг хүүхэд бэлгийн дарамтад өртсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл өнгөрсөн 2023 онд олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн. Уг мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулан, гэмт хэргийн шинжтэй мэдээллийг гомдол мэдээлэл бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлсэн. Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүхэд шилжүүлсэн талаар мэдээллээ.
Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандантэгчэнлин хийдийн хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэргийг шалгаж шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн. Хэргийн мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5 хэсэгт заасны дагуу прокурорын байгууллагын зөвшөөрснөөр нийтэд мэдээлэх боломжтой юм байна.
2023 оны зургадугаар сарын 28-нд цагдаагийн байгууллагаас хохирсон байж болзошгүй гурван хүүхдийн нэгээс ар гэрийн хүсэлт гаргасны дагуу цагдаагийн байгууллагын түр хамгаалах байранд байршуулсан. Тухайн хүүхдэд цагдаагийн байгууллагаас эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэргээр хүүхэд хамгааллын бүхий л талын үйлчилгээг үзүүлж байгаа. Хэрэгт холбогдсон дөрвөн хүүхэд хувийн баталгаа гаргуулах, засан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэрэг үйлдсэн байж болзошгүй дөрвөн хүүхдийн талаарх мэдээллийг прокурорын байгууллагын зөвшөөрлөөр нийтэд мэдээлэл боломжтой гэж үзсэний хүрээнд мэдээлнэ. Хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд шүүх шинжилгээний дүгнэлт гарсан.
Ламхай нарын хүчирхийллийн хэргийг шүүхэд шилжүүлжээ |
2025-05-16 15:38:55
2025-05-16 14:32:54
2025-05-16 13:11:06