Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2023 онд хүүхэд хохирсон гэмт хэрэг 66, хүүхэд холбогдон шалгагдсан гэмт хэрэг 64 гарсан бөгөөд дийлэнх нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хулгайлах зэрэг гэмт хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 61 гомдол, мэдээлэлд хүүхэд шалгагдсанаас 79 хувь нь 16-17 насны хүүхдүүд автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил эзэлж байна.
Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн дийлэнх нь 14-өөс доош болон 17-18 насны хүүхдүүд байна.
Мөн зөрчлийн хэргийн улмаас 81 хүүхэд хохирсон нь өмнөх оноос 25 хувиар өссөн бөгөөд хүүхдийн эрхийг зөрчих зөрчил ихэнх хувийг эзэлж байна.
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 2024 оны нэгдүгээр сард өнгөрсөн онд гарсан хүүхэд холбогдсон болон хохирсон гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалж, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран Сүхбаатар, Зүүнбүрэн, Шаамар, Цагааннуур, Түшиг сумдад хууль эрх зүйн чиглэлээр яриа таниулга хийж, хүүхэд хохирсон, холбогдсон хэрэгт нийт 15 мэдэгдэл бичсэн зэрэг ажлыг 2, 3 дугаар саруудад хийжээ.
Цаашид дээрх ажил, арга хэмжээг үргэлжлүүлж зохион байгуулж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар
| Өнгөрсөн онд Сэлэнгэ аймагт гэмт хэргийн улмаас 66 хүүхэд хохирчээ |
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03
2026-05-01 16:46:08
Үс засуулвал өвчин ирнэ
2026-05-02 09:21:58
Өнөөдөр +17 хэмийн дулаан
2026-05-02 08:58:03
2026-05-01 17:10:47
2026-05-01 16:46:08
2026-05-01 16:20:38
Эрдэнэтийн-Овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа
2026-05-01 14:02:26
Маргаашаас автобуснуудад нэг л карт уншигч байршуулна
2026-05-01 13:47:56
Морин уралдааны үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна
2026-05-01 13:40:59
Эмээлтээс Шувуун фабрик хүртэл засмал зам тавина
2026-05-01 13:35:58
2026-05-01 13:24:09
Ойрын 10 хоногийн цаг агаарын төлөв
2026-05-01 13:04:43
2026-05-01 11:11:21
2026-05-01 10:26:43
2026-05-01 10:22:08
2026-05-01 10:02:02
2026-05-01 09:36:16
Хоригдол залууст бясалгал заажээ
2026-05-01 08:33:54
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-05-01 07:08:58
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-05-01 07:07:17