Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завьяа” дэлгүүрийн урд талын нүхэн гарц орчимд холбогдох албаныхны хамт ажиллажээ.
Тус нүхэн гарцад хийсэн бүтээн байгуулалтыг зарим иргэн бүхэлд нь будгаар шүршжээ. Иймд нүхэн гарц доторх камерын системийг сайжруулж, бие засах болон будаг шүрших зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцдог болох ёстойг Хотын дарга хэлэв.
Мөн тэрбээр “Тохижилт, үйлчилгээний ажилчид цэвэрлээд байхад нөгөө талд бүтээн байгуулалтыг сүйтгээд байгаа иргэдэд хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Наймдугаар сарын 1-нээс тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 доллартой дүйцэхүйц буюу 3-3.5 сая болгон нэмэх чиглэлээр холбогдох тооцоо, судалгааг хийж танилцуулахыг дүүргийн удирдлагуудад даалгана” хэмээжээ.
Цэвэрлэсэн талбайг нь хүмүүс буцаад маш хурдан бохирдуулдаг бөгөөд иргэд хогоо хогийн саванд хийхээ больсноос гадна шаардлага тавихад уурлаж, загнадаг болсон гэдгийг тохижилт үйлчилгээний ажилчид онцолж байв. Мөн харилцан нэгнийхээ хөдөлмөрийг хүндэтгэж, өөрсдийн амьдарч буй орчноо цэвэр цэмцгэр байлгахад туслахыг хүссэн юм.
| Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 3-3.5 сая болгоно |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23