Казакстан улсад төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа нэгэн харамсалтай хэрэг гарсан. Казакстан улсын Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев өөрийн эхнэр Салтанат Нукеновагийн анхынхаа рестораны VIP өрөөнд 8 цагийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж маш хэрцгийгээр зодож улмаар эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг 2023 оны 9 сард гарсан. Тухайн үед эмнэлгийн тусламж яаралтай авсан бол, цагдаа дуудаж арга хэмжээ авсан бол, эсвэл хэн нэгэн орж болиулсан бол амьд байх магадлал байсан гэдэгч VIP өрөөнд хэн ч орж зүрхлээгүй мөн хэнийг ч оруулаагүй гэжээ. Нөхцөл байдал маш аймшигтай эмэгтэйг маш аймшигтайгаар зодсон байсан тул гэмтлээ даахгүй газар дээрээ нас барсан байдаг.Гэр бүл болсон цагаасаа хойш ер нь удаа дараа хүчирхийлэл үйлддэг байсан гэж эх сурвалж мэдээллэсэн байдөг. Шүүх хурал яагаад ингэж удаашралтай байгаа тухайд Куандык Бишимбаевыг тэнсэнгээр суллаж, мөн Ерөнхийлөгчөөсөө өршөөл үзүүлэх хүсэлт тавиад байгаа учраас шүүх хурал удаашралтай байж. Казакстан улсад 2017 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхэд хуулиар ял шийтгэл оноодоггүй болж зөвхөн торгууль ноогдуулдаг болсон цагаас хойш гэр бүлийн хүчирхийлэл ихээр үйлдэгдэх болж нөхрийнхөө гарт амиа алдах, хүнд бэртэх, хохирох эмэгтэйчүүд нэмэгджээ. Тийм учраас тус хэргийн шүүх хурал энэ цаг үед болж дэлхий нийтийн анхаарлыг татаж Казаксан улсын хуулинд өөрчлөлт орохнуу энэ хэрэг хэрхэн шийдэгдэхнүү гэж хүлээлттэй байгаа юм.
Эхнэрээ рестораны VIP өрөөнд 8 цагийн турш зодож амь насыг нь хороожээ |
2025-05-16 15:38:55
2025-05-16 14:32:54
2025-05-16 13:11:06