Онцгой байдлын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсантай холбоотойгоор Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүд холбогдох албаныханд шаардлага хүргүүлж байгаа талаараа "Монгол Ньюс” төвд өнөөдөр мэдээллээ. Тодруулбал Шадар сайд С.Амарсайхан болон Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-ын удирдлагуудад хандаж, найман шаардлага хүргүүлж буйгаа танилцуулав.
"Гал, ус, үерийн голомтод ажилладаг алба хаагчдын Хөдөлмөрийн Аюулгүй Байдал (ХАБ), эрүүл ахуйн стандарт үнэхээр хангалтгүй байна.
Онцгой байдлын алба хаагчдын эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулж, тэдэнд сургалт мэдээлэл өгөх нь чухал. Түүнчлэн энэ салбарт хөндлөнгийн хяналт шалгалт оруулах хэрэгтэй" гэдгийг шаардлагаараа дамжуулан уламжилж байгаагаа тэд хэлсэн юм.
Шадар сайд, ОБЕГ, Нийслэлийн Онцгой Байдлын Газарт дараах шаардлагыг хүргүүлж байгаагаа мэдээлэв.
МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа "2023 онд ажлын байран дахь үйлдвэрлэлийн 408 осол бүртгэгдсэн. Улмаар ажлын байрандаа 57 хүн нас барсан харамсалтай тохиолдол байгаа.
Осол аваар буурахгүй байна. Үүний шалтгаан бол ХАБ, эрүүл ахуйн тухайн хуулийг хангалттай хэрэгжүүлдэггүйтэй холбоотой.
Энэ он гарсаар байгалийн гамшигт үзэгдлээс үүдэлтэй 4,484 осол аваар гарсан. Үүний 70 хувь нь объектын гал түймэр.
Гал түймрийн үед ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөл туйлын дутмаг, үүнд тавих хараа хяналт байхгүй учраас амь насаа алдаж байна. Тиймээс ажлын байрны гадна болон дотоод нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээг хийлгэе" гэлээ.
Онцгой байдлын салбарт хөндлөнгийн шинжээч оруулах шаардлагыг хүргүүлж байна |
2025-05-16 15:38:55
2025-05-16 14:32:54
2025-05-16 13:11:06