УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, гишүүн Ц.Мөнх-Оргил нар энэ сарын 05-нд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.
Хууль санаачлагчид "Шүүх байгуулах тухай хууль анх батлагдсан өдөр буюу зургаадугаар сарын 14-ний өдрийг "Шүүхийн өдөр" хэмээн тэмдэглэлт өдөр болгох тухай заалтыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэхээр хуулийн төсөлд тусгасан.
Ингэснээр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх ач холбогдолтой" хэмээн танилцуулсан юм.
Тэдний өргөн барьсан хуулийн төсөл нь нэг зүйлтэй байх бөгөөд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд "Шүүхийн өдөр, 6 дугаар сарын 14" заалт нэмэхээр тусгажээ.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн тавдугаар зүйлд зөвхөн "тэмдэглэлт өдрүүд"-ийг бичсэн байдаг.
Тэгвэл нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болох гэж буй зургаадугаар сарын 14-ний “Шүүхийн өдөр” нь одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн өдөртэй давхцаж байгаа аж. Тэрбээр 1968 оны зургаадугаар сарын 14-нд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төржээ.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 6.1-д "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхэд төрийн ёслолын арга хэмжээг зохион байгуулж болно. Төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална" гэж заасан.
Нийтээр тэмдэглэх баярын өдрүүд:
Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд:
Эх сурвалж: Legalinfo.mn, Parliament.mn, President.mn
| Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болох гэж буй "Шүүхийн өдөр" нь ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн өдөртэй давхацжээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23