Цахим орчинд авто замын бродюр эвдэж байна гэх мэдээлэл гараад буй. Энэ ямар учиртайг Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын хэлтсийн дарга О.Энхбаатар тайлбарлав.
Тэрбээр "2024 оны дөрөвдүгээр сарын 5-наас Намъянжугийн гудамж, Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх замыг засах ажил эхлээд байна. Замын асфальтбетон хучилтыг 7 см зузаан болгох шаардлага гарсан тул хашлагыг өндөрлөж байгаа юм. Стандартын дагуу авто замын хашлага нь зорчих хэсгээс 15 см-ээр өндөр байх ёстой.
Тиймээс хашлагыг өндөрлөх, солих ажил хийгдэж байна. Зарим хэсгийн хашлагыг хэрэглэх боломжгүй болсон. Хэрэглэж болохуйцыг нь тухайн дүүрэгт хүлээлгэж өгч, шаардлагатай хэсгүүдэд солих ажлыг төлөвлөсөн.
Хөдөлгөөний эрчим, ангилал, бүтээцээс хамаарч авто замын засварыг 4-6 жилийн, их засварыг 12-16 жилийн хооронд хийдэг. Замын асфальбетон хучилтыг зузаан болгоход хашлагыг тэр хэмжээгээр өндөрлөх шаардлага үүсдэг" гэв.
Энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замд ээлжит засвар хийхээр төлөвлөжээ.
Тодруулбал Амгалангийн замд ээлжит засвар шинэчлэлийг хийж байгаа бол Шархадны авто замд урсгал засвар хийн, нүхэн эвдрэлийг халуун асфальтаар нөхөж байгаа бөгөөд шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд гүйцэтгэж байгаа аж.
Амгалангийн зам буюу Ботаникаас Улиастайн гүүр хүртэлх 2.4 км авто замын засвар шинэчлэлийн хүрээнд эхний ээлжид "Цагдаа" хотхоны уулзвараас Ботаникийн эцэс хүртэлх 800 метр авто замд асфальт хучилт хийх, хашлага, инженерийн шугам сүлжээг замын түвшинд тааруулж, тэмдэг тэмдэглэгээг бүрэн сэргээн, борооны ус зайлуулах шүүрт худгуудыг өндөрлөх юм байна. Тус авто зам нь 1970 онд ашиглалтад орсон бөгөөд 2006 онд их засвар, 2014 онд борооны ус зайлуулах шугам нэмэлтээр хийжээ.
| О.Энхбаатар: Зүүн дөрвөн замаас Нарантуулын уулзвар хүртэлх замын хучилтыг 7 см зузаан болгох тул хашлагыг өндөрлөж байгаа юм |
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-07 11:15:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
2026-03-07 11:15:38
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
2026-03-06 17:38:45
2026-03-06 17:32:06
Нийслэлээс төлбөрийг нь дааж, метроны чиглэлээр БНСУ-д сурах оюутнуудтай гэрээ хийлээ
2026-03-06 16:34:43
Хүрэн баавгай агнасан иргэнийг ₮5,4 саяар торгож, ₮24,9 саяыг нөхөн төлүүллээ
2026-03-06 16:26:12
Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгуудад шар усны үерийн эрсдэл маш их байна
2026-03-06 14:53:32
Танилц: Улаанбаатар метроны газрын доор байрлах 14 өртөө
2026-03-06 12:14:47
Бутаны эмч нар Монголд УАУ-ны чиглэлээр магистр хамгаалж байсан
2026-03-06 12:00:00
2026-03-06 11:34:03
Д.Нацагдорж: Эмэгтэй хүнийг ойлгож, дээдэлж, “Ачааны хүндийг үүрдэг шүү дээ” гэж бодож залбирч явбал буян хураана
2026-03-06 10:56:16
2026-03-06 10:44:21
Менингококк халдвараар нэг хүн нас барлаа
2026-03-06 10:43:54
Хүүхдийн зуслангийн газрыг татвараас чөлөөлж, хувьсах зардлыг төрөөс олгоно
2026-03-06 10:02:45
2026-03-06 09:46:05
2026-03-06 09:00:00
2026-03-06 08:10:00
2026-03-06 08:00:00