Эрх зүйч Р.Ууганбаатар, эдийн засагч М.Цэнджав тэргүүтэй хэсэг иргэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд: "2008 оны сонгуулиар Оюутолгойг алдсан. 2016 оны сонгуулиар Эрдэнэтийг алдсан. 2024 оны сонгуулиар тавантолгойгоо алдах гэж байна. Энэ сонгууль гэдэг зүйл дайн биш байж дайнаас илүү хор хохирол учруулдаг болчихлоо. Нэн яаралтай горимоор хэлэлцэх гэж байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж орж ирж байгаа ашигт малтмалын тухай хуульд Тавантолгойг нээлттэй компани болгож, хувьцааг нь бирж дээр зарах гэж байна. Энэ 2 хуулиар бол Тавантолгойн хяналтын багц нь 1 тэрбум хүрэхгүй доллараар гадаад, дотоодын компанид зарагдах гэж байна. Ордынхоо үндсэн үнээс 850 дахин бага үнээр зарагдах гэж байна. 2008 онд Оюутолгойг алдсан үйл явц өнөөдөр Тавантолгойг алдах гэж байгаатай маш ижилхэн. Оюутолгой дээр хувьцааны хулгай явсан бол одоо Тавантолгой дээр хувьцааны луйвар явах гэж байна.
Залуучуудад Ерөнхий сайд гэдэг албан тушаал өгч байгаад ар хударгаар нь улс орны үнэ цэнтэй баялгуудыг хулгайлдаг. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгож байгаад Дубайн гэрээ хийсэн. Эрдэнэтийг хулгайлсан.
Тавантолгой бол Монголын ард түмнийг хямралаас гаргах, ядуурлаас гаргах цор ганц буян шүү. Тавантолгойг 13 жил ухаад байхад огт хотойхгүй байгаа. Тавантолгойгоос 200 сая тонн нүүрс олборлочихоод байхад огт хотойгоогүй. Тавантолгойгоос 44 их наяд төгрөг хулгайлчихаад байхад огт хотойхгүй байгаа орд шүү дээ. 2012, 2016, 2020, 2024 оны сонгуулийн мөнгөнүүдийг Тавантолгойгоос гаргасан. Хойтойгоогүй. Улсын төсвөөсөө 100 дахин том, гайхалтай орд. Сонгууль болгоноор гайхалтай ордуудыг маань биднээс луйвардаж байна. Гадаад, дотоодын компаниуд идэш рүүгээ явж байгаа арслан шиг гэтэж байна.
Оюутолгойг Английн пума барьчихсан. 15 жилийн турш бид яаж ч чадахгүй байгаа. Эрдэнэтийг 2016 оны сонгуулиар Монголын тарган муур барьсан. Тэр муурийг өшиглөж болсон. Одоо Тавантолгойг Хятад луу залгих гэж байна. Хятад луу бол нүүрсээр хооллодог. Манай Тавантолгойг ганцхан жилийн дотор залгиж чадахаар байгаа.
Энэ нөхцөл байдлаас хэрхэн сэргийлэх вэ? гэхээр бүх ард түмэнд хувьцааг нь өгөх, нэгж хувьцааны үнийг 70 мянган төгрөг болго. Энэ хоёр шаардлагыг хүлээгээд авчих юм бол Монголчууд Тавантолгойгоо алдахгүй. Ядаж хямд үнээр алдахгүй. Тавантолгойг алдахгүй аваад үлдэх хамгийн амархан арга бол УИХ ганцхан тогтоолын төсөл гаргаад Монголын ард түмэнд үлдэх боломжтой юм. " гэв.
Тавантолгойг Хятад луу залгих гэж байна гэлээ |
2025-05-16 15:38:55
2025-05-16 14:32:54
2025-05-16 13:11:06