Гадаад худалдааны 2024 оны эхний гурван сарын гүйцэтгэлийг экспортын 170,793, импортын 91,629 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас гаргажээ.
Үүнээс үзэхэд манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт зургаан тэрбум ам.доллар болж, 2023 оны мөн үеэс 369.5 сая ам.доллар буюу 6.5 хувиар өссөн байна. Экспортын дүн импортын дүнгээс 1.2 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс ашигтай гарчээ.
Монгол Улс Экспортод энэ оны эхний гурван сард 3.7 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 хувиар буурсан үзүүлэлт болов. Экспортод нийлүүлсэн барааны 98.7 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.
Экспортын барааны нийт дүнд
2024 оны эхний гурван сард экспортолсон хар тугалгын хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100 хувь БНХАУ-д нийлүүлсэн бол үхэр адууны боловсруулсан ширний 79.4 хувийг Туркт, самнасан ноолуурын 80.8 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 96.5 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 85.6 хувийг эзлэв.
Эх сурвалж: Гаалийн Ерөнхий Газар
Энэ оны эхний гурван сард экспортын дүн импортынхоос $1.2 тэрбумаар давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа |
2025-05-19 14:24:54
2025-05-19 11:20:39
2025-05-19 10:37:49
2025-05-19 14:24:54
2025-05-19 13:09:46
2025-05-19 13:09:07
2025-05-19 12:47:43
2025-05-19 12:27:27
2025-05-19 11:20:39
2025-05-19 11:10:12
2025-05-19 10:46:52
2025-05-19 10:37:49
2025-05-19 10:24:42
2025-05-19 10:04:50
2025-05-19 09:38:22
2025-05-19 09:09:33