14:52 2024/04/05
Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах “Гранд гарден” 12 давхар 2А байрт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 5-ны 11:51 цагт гарсан түймрийг 14:10 цагт бүрэн унтраалаа.
Тус байранд 4-5 айл нүүж орсон бөгөөд галд өртсөн, гэмтэж, бэртсэн хүн байхгүй. Түймрийн дуудлагаар Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56, 81, 58, 68 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ гэж ОБЕГ-аас мэдээлэв.
13:04 2024/04/05
Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг “Гранд гарден” 12 давхар 2А байр шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 5-ны 11:51 цагт онцгой байдлын албанд ирсэн.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56, 81, 58, 68 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, мөн өдрийн 12:47 цагт гал түймрийн тархалтыг зогсоосон.
Бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв. Мөн бүх хүнийг барилгаас гаргасан, бэртэж гэмтсэн хүн байхгүй гэлээ.
| ОБЕГ: Орхон аймагт орон сууцанд гарсан галыг 14:10 цагт бүрэн унтраалаа |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17