Нийслэлд есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрт нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс худалдаж эхэлсэн. Энэ жил 6,337 тонн махыг нөөцөлжээ.
Энэ сарын 4-ний өдрийн байдлаар 204.9 тонн буюу нийт махны 3.2%-ийг борлуулсан байна. Үүнийг 2022, 2023 оны мөн үетэй харьцуулахад борлуулалт 0.7%-аар нэмэгджээ.
"Нөөцийн махны үнийг "Хүчит шонхор" захын бөөний үнэтэй харьцуулахад дунджаар 12-15.2%, бусад зах худалдааны төвийн жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 30.6-35.8%-аар хямд.
6,337 тонн нөөцийн махнаас 96.8%-ийн үлдэгдэлтэй байна. Дөрөвдүгээр сарын сүүлчээр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөсөн" хэмээн УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд мэдээллээ.
Нөөцийн хонины мах нэг килограмм нь 8,900, ямааных 6,700, үхрийн махыг 11,350 төгрөгөөр борлуулж байгаа юм.
| Н.Бумцэнд: Нөөцийн махны үнийг зах, худалдааны төвийн жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 30-35%-аар хямд |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17