Улаанбаатар хотод их цэвэрлэгээг энэ сарын 1-нээс эхлүүлээд байгаа. Их цэвэрлэгээний явцын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ "2024 оны дөрөвдүгээр сарын 1-20-ныг хүртэл бүх нийтийн их цэвэрлэгээг хийх хотын даргын захирамж гарсан. Энэ дагуу хотын ерөнхий менежерийн удирдамж гарсныг бүх байгууллага, дүүрэг, СӨХ-д хүргүүлсэн юм.
Цасан дороос гарч байгаа болон шар усны үерээр орж ирж байгаа хог хаягдлыг цэвэрлэж, хотоо угаах уриатай ажиллаж байна.
Маргааш 11:00 цагаас нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд явган хүний болон дугуйн замыг угаана.
Ирэх долоо хоногт СӨХ, төрийн байгууллагынхан, иргэдийг оролцуулж, орчноо цэвэрлэх ажлыг зохион байгуулна. Улаанбаатарт найман удаагийн цэвэрлэгээг зохион байгуулдаг бөгөөд энэ нь хоёр дахь удаагийнх юм" гэж ярилаа.
Өнгөрсөн жил хог цэвэрлэдэг бага оврын 28 машин техникийн шаардлага ханаагүй учир хүлээж аваагүй.
Хуучин машин, техникүүдийг цэвэрлэгээнд ашиглагдаж байна.
Хот нийтийн аж ахуйд зайлшгүй шаардлагатай 70 тоног төхөөрөмжийг худалдаж авах ажиллагаа явагдаж байгааг тэрбээр хэллээ.
| Б.Мөнх-Эрдэнэ: Өнгөрсөн жил хог цэвэрлэдэг бага оврын 28 машин техникийн шаардлага ханаагүй учир хүлээж аваагүй |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23