Хууль бус цагаачдын урсгал нэмэгдэж байгаатай холбоотой Финланд улс ОХУ-тай залгаа хилээ тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлэн хаах болсноо өчигдөр зарлажээ.
НАТО-д гишүүнээр элсээд нэг жилийн хугацаа өнгөрч байгаа тус улс ОХУ-тай 1,340 км урт шугамаар хиллэдэг юм.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур Финландын эрх баригчид хилээ анх хааж байжээ. Наймдугаар сараас хойш дөрвөн сарын хугацаанд 1,000 орчим хууль бус цагаач Оросын талаас ирсэн тухай тэр үед мэдээлж байсан юм.
Өнгөрсөн хугацаанд хил хаах хугацаагаа хэд хэдэн удаа сунгасан ба хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 14 хүртэл сунгаж байжээ.
Харин энэ удаа тодорхойгүй хугацаагаар сунгаж байна.
“Хил хаах шийдвэр хэрэгцээ шаардлагаас хамааран дараагийн мэдэгдэл хүртэл хүчинтэй байх болно” гэж Финландын засгийн газар өчигдөр мэдэгджээ.
Ингэхдээ бас хуурай газрын боомтуудаас гадна Хаапасаари, Нуияамаа, Сантио зэрэг тэнгисийн боомтуудыг бас нэмж хаахаар болсон байна.
Дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс хойш визгүй гадаадын иргэд зөвхөн тодорхой тооны тэнгисийн боомтууд болон нисэх буудал дээр орогнол хүсэх боломжтой болжээ.
Украины дайн эхэлсэн 2022 оны хоёрдугаар сараас хойш Финланд-Оросын харилцаа эрс муудаад байгаа.
Уг дайны улмаас Финланд улс олон арван жил сахиж ирсэн эвсэлд үл нэгдэх гадаад бодлогоосоо татгалзаж, Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдсэн юм.
Үүнийхээ төлөө ноцтой үр дагавар амсахыг Оросын эрх баригчид Финландын талд анхааруулсаар байгаа.
Сүүлийн жилүүдэд Оросын талаас хууль бус цагаачид Финландын хилээр нэвтрэх нь нэмэгдсэн. Үүнийг Оросын эрх баригчдын санаатай явуулга гэж Финландын тал үздэг. Харин Москва уг сэжгийг няцаасаар байгаа юм.
Эх сурвалж: AFP
| Финланд улс хууль бус цагаачдын урсгалтай холбогдуулан ОХУ-тай залгаа хилээ тодорхойгүй хугацаагаар хаахаар болов |
2026-05-01 16:46:08
2026-05-01 16:20:38
Эрдэнэтийн-Овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа
2026-05-01 14:02:26
2026-05-01 17:10:47
2026-05-01 16:46:08
2026-05-01 16:20:38
Эрдэнэтийн-Овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа
2026-05-01 14:02:26
Маргаашаас автобуснуудад нэг л карт уншигч байршуулна
2026-05-01 13:47:56
Морин уралдааны үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна
2026-05-01 13:40:59
Эмээлтээс Шувуун фабрик хүртэл засмал зам тавина
2026-05-01 13:35:58
2026-05-01 13:24:09
Ойрын 10 хоногийн цаг агаарын төлөв
2026-05-01 13:04:43
2026-05-01 11:11:21
2026-05-01 10:26:43
2026-05-01 10:22:08
2026-05-01 10:02:02
2026-05-01 09:36:16
Хоригдол залууст бясалгал заажээ
2026-05-01 08:33:54
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-05-01 07:08:58
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-05-01 07:07:17