ОХУ-ын чөлөөт бөхийн гарамгай мастер, олимпын хошой аварга (2016, 2020), дэлхийн таван удаагийн түрүүтэй (2014, 2015, 2018, 2019, 2021) Абдулрашид Садулаевыг энэ сарын 5-7-нд Азербайжаны Баку хотноо болох олимпын эрхийн тэмцээнээс хасжээ.
Энэ талаар Оросын Чөлөөт Бөхийн Холбоо мэдээлэл хийсэн юм. Тус холбооны тэргүүн Михаил Мамиашвили "А.Садулаев тэмцээнд оролцохоор Бакуд ирсэн ч Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны шийдвэрийн дагуу тэмцээнээс хасагдсан. Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (ДБНХ)-ноос нөөц тамирчныг оролцуулах боломж өгснөөр Алихан Жабраилов эрхийн төлөө өрсөлдөнө.
ОУОХ-ноос дайныг дэмжсэн эсэхийг шалгах тамирчдын тоонд түүнийг оруулсан тул тэмцээнд оролцуулахгүй байх заавар өгсөн бололтой" гэж ярьжээ.
А.Садулаев Токиогийн олимпод Оросын олимпын багийн тугчаар сонгогдсон нэгэн. Гэвч Орос-Украины дайны уршгаар түүний спортын замналд хар толбо үлдэж байна. Тодруулбал өнгөрсөн хоёрдугаар сард Румынд болсон Европын Аварга Шалгаруулах Тэмцээнийг зохион байгуулагчид түүнийг оролцуулахаас татгалзсан билээ.
А.Садулаевыг "Динамо" клубийн тамирчин тул "дайныг дэмжсэн" гэж хардаж буй бололтой. Хэдийгээр олимпын эрхийн тэмцээнд оролцохгүй ч энэ нь "Парис 2024"-ыг өнжинө гэсэн үг биш. Түүний оронд оролцох дэлхийн чансааны 5-д эрэмбэтэй А.Жабраилов тус тэмцээний финалд үлдвэл 97 кг-д Орос улс нэг эрхтэй болно. Учир нь чөлөөт бөхийн олимпын эрхийг нэг тамирчинд бус улсад нь олгодог. Ингэснээр тухайн жинд хэнийг явуулахаа тухайн орны холбоо нь шийдвэрлэдэг билээ.
Хэрвээ А.Жабраилов энэ тэмцээнд эрх авч чадахгүй бол ирэх тавдугаар сард Дэлхийн эрх олгох тэмцээн хүлээж буй юм.
Төвийг сахисан бодлогод нийцээгүй тамирчдын жагсаалт:
Эх сурвалж: Inside The Games
| Олимпын хошой аварга Абдулрашид Садулаевыг "дайныг дэмжигч" гэж үзэн эрхийн тэмцээнээс хасжээ |
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
2026-03-06 17:38:45
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
2026-03-06 17:38:45
2026-03-06 17:32:06
Нийслэлээс төлбөрийг нь дааж, метроны чиглэлээр БНСУ-д сурах оюутнуудтай гэрээ хийлээ
2026-03-06 16:34:43
Хүрэн баавгай агнасан иргэнийг ₮5,4 саяар торгож, ₮24,9 саяыг нөхөн төлүүллээ
2026-03-06 16:26:12
Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгуудад шар усны үерийн эрсдэл маш их байна
2026-03-06 14:53:32
Танилц: Улаанбаатар метроны газрын доор байрлах 14 өртөө
2026-03-06 12:14:47
Бутаны эмч нар Монголд УАУ-ны чиглэлээр магистр хамгаалж байсан
2026-03-06 12:00:00
2026-03-06 11:34:03
Д.Нацагдорж: Эмэгтэй хүнийг ойлгож, дээдэлж, “Ачааны хүндийг үүрдэг шүү дээ” гэж бодож залбирч явбал буян хураана
2026-03-06 10:56:16
2026-03-06 10:44:21
Менингококк халдвараар нэг хүн нас барлаа
2026-03-06 10:43:54
Хүүхдийн зуслангийн газрыг татвараас чөлөөлж, хувьсах зардлыг төрөөс олгоно
2026-03-06 10:02:45
2026-03-06 09:46:05
2026-03-06 09:00:00
2026-03-06 08:10:00
2026-03-06 08:00:00