Дунд голын гарам дээр сэлгээний галт тэрэг суудлын машин мөргөлдсөн осол өчигдөр гарчээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлснээр нэр бүхий иргэн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо төмөр замын гармын гэрлэн дохиог зөрчиж, сэлгээний галт тэрэгтэй мөргөлдсөн нөхцөл байдал тогтоогджээ.
Иймд жолооч нар төмөр замын гарамд ойртон ирсэн бол хурдаа хасах ба зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио (хонх), тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгож, аюулгүй байдлаа хангах, төмөр замын гармаар нэвтэрч, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Галт тэрэгний машинч нь гарам дээр гарсан саадыг хараад яаралтай тоормос хийх, дуут дохио өгөхөөс өөр ямар ч үйлдэл хийх боломжгүй.
Гэнэтийн ослын тоормос гишгэхэд галт тэрэгний явж байгаа хурд, жингээс шалтгаалан 800-900 метр замыг туулан зогсдог байна.
| Төмөр замын гармын гэрлэн дохиог зөрчиж, галт тэрэгтэй мөргөлдсөн байдал тогтоогджээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23