Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд зөвшөөрөлгүй барьсан 15 гараашийг өнөөдөр буулгаж, газрыг нь чөлөөлж байна.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг "Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, чөлөөтэй алхах орчныг бүрдүүлэхийн тулд зөвшөөрөлгүй баригдсан гараашийг буулгаж, хашаа хайсыг татуулж байна.
Өнгөрсөн хугацаанд нийт 87 километр хашаа, 8,500 орчим гарааш буулгаж 15 га газрыг чөлөөлж, олон нийтийн эзэмшил буюу ногоон байгууламж болголоо. Энэ жил уг арга хэмжээг эрчимжүүлнэ.
Орц гарц уужуу байхгүйгээс галын машин орж чаддаггүй, иргэдэд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхэд хашаагаараа орж гарахад давчуу байгаа нөхцөл байдал бий. Эдгээрийг тооцон хотоо хашаагүй, ядаж стандартын шаардлага хангасан хашаатай болгохыг зорьж байна" гэлээ.
2024 онд 121 байршилд 1,500 гаруй гарааш, 15,000 метр хашаа хайс буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, тохижуулахаар төлөвлөжээ.
| "Иргэд чөлөөтэй алхах боломжтой орчныг бүрдүүлэхийн тулд зөвшөөрөлгүй баригдсан гараашнуудыг буулгаж байна" |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23