Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Баянцогтын нүүрсний уурхайн ордыг ашигладаг “Андын илч” компанийн холбогдох албан тушаалтнуудад зэвсэглэсэн хүмүүс халдсан тухай дуулиан 2023 оны гуравдугаар сард олны анхааралд орсон.
Уг дээрмийн хэрэгт холбоотой байж болзошгүй хүмүүсийг хууль сахиулах байгууллагынхан төд удалгүй саатуулан шалгаж эхэлсэн билээ.
Өмнө нь нэг бус удаа танхай, дээрмийн хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан “Ука” хочтой Л.Алтанхуяг, “Хулнаа" хочтой Б.Хулансамбуу тэргүүтэй хүмүүсийг эл хэрэгт буруутгасан юм. Тэд хэдэн залуутай нийлж “Андын илч” ХХК-ийн Монгол талын захирлуудыг хятад иргэдийн захиалгаар галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган сүрдүүлж заналхийлсэн гэх үйлдэлд холбогдсон.
Тэгүүл энэ хэргийн захиалагч, санхүүжүүлэгч гэх БНХАУ-ын иргэн Жанчуан нь өнөө өглөө “Бичигт боомт”-оор манай улсад орж ирсэн байна. Жанчуан нь Хятад улсдаа залилангын хэргээр шалгагдаж байгаа хэмээн эх сурвалж мэдээлж буй. Гэтэл дээрх шүүх хуралтай давхцан манай улсад ирэх болсон шалтгаан нь юу байж болох вэ?
| “Андын илч” уурхайг дээрэмдсэн хүмүүсийн шүүх хурал эхэллээ. Үүнтэй зэрэгцэн захиалагч, санхүүжүүлэгч БНХАУ-ын иргэн Жанчуан Монголын хилээр нэвтэрлээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23