“Электрокем Монгол” ХХК нь энэ оны гуравдугаар сарын 26-ны өдөр албан ёсоор аюултай хог хаягдал болох ашиглалтаас гарсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батарейг дахин боловсруулах дэлхийн жишигт нийцсэн үйлдвэрийнхээ нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ үеэр “Электрокем Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Одонсүрэн “Манай үйлдвэр ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батарейнаас үүсэх хаягдал хар тугалгыг 98 хувь, хүхрийн хүчлийн уусмалыг 98 хувь, 10 гаруй химийн бодисыг үйлдвэрийн хаягдалгүй, бүрэн автомат байгаль орчинд ээлтэй технологиор хоргүйжүүлэн цэвэршүүлж, дахин боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой” гэдгийг онцлон хэлэв. Мөн Рио Тинто Монгол ХХК болон Инвескор Санхүүгийн Группийн хөрөнгө оруулалттай Монголын анхны “Нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан” болох “Инвескор Ри Сайкл” сан тус үйлдвэрт хөрөнгө оруулсан гэдгийг дурдлаа.

Энэхүү сан нь экологийн болон эдийн засгийн томоохон асуудал болох хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, түүнийг дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах бизнесүүдэд хөрөнгө оруулан, байгаль орчин, нийгмийн эерэг нөлөөллийг бий болгох зорилготой байгуулагджээ.

Монгол Улсад жил бүр хамгийн багадаа 6,250 тонн хар тугалгат хүхрийн хүчлийн батарей байгальд хаягддаг гэсэн тооцоо бий. Үүнээс ердөө 1,200 орчим тонн буюу 19 орчим хувийг нь стандартын бус аргаар дахин боловсруулж, гадаадад экспортолж байна. Харин үлдсэн 80 гаруй хувь нь хараа хяналтгүй шууд хаягдаж байгаа нь хүрээлэн буй орчин, нийгмийн эрүүл ахуйд ноцтой заналхийлж байгаа юм.
| Дэлхийн жишиг бүхий аккумулятор дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ |
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
2026-03-06 17:38:45
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-03-07 00:20:00
2026-03-06 17:38:45
2026-03-06 17:32:06
Нийслэлээс төлбөрийг нь дааж, метроны чиглэлээр БНСУ-д сурах оюутнуудтай гэрээ хийлээ
2026-03-06 16:34:43
Хүрэн баавгай агнасан иргэнийг ₮5,4 саяар торгож, ₮24,9 саяыг нөхөн төлүүллээ
2026-03-06 16:26:12
Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгуудад шар усны үерийн эрсдэл маш их байна
2026-03-06 14:53:32
Танилц: Улаанбаатар метроны газрын доор байрлах 14 өртөө
2026-03-06 12:14:47
Бутаны эмч нар Монголд УАУ-ны чиглэлээр магистр хамгаалж байсан
2026-03-06 12:00:00
2026-03-06 11:34:03
Д.Нацагдорж: Эмэгтэй хүнийг ойлгож, дээдэлж, “Ачааны хүндийг үүрдэг шүү дээ” гэж бодож залбирч явбал буян хураана
2026-03-06 10:56:16
2026-03-06 10:44:21
Менингококк халдвараар нэг хүн нас барлаа
2026-03-06 10:43:54
Хүүхдийн зуслангийн газрыг татвараас чөлөөлж, хувьсах зардлыг төрөөс олгоно
2026-03-06 10:02:45
2026-03-06 09:46:05
2026-03-06 09:00:00
2026-03-06 08:10:00
2026-03-06 08:00:00