Цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд тохируулан нийслэлийн хэмжээнд гурван бүсэд хувааж, хяналт тавьдаг байсныг энэ сараас долоон бүс болгожээ. Ингэснээр цагдаагийн байгууллагын иргэдэд үзүүлэх үйлчилгээний шуурхай байдлыг нэмэгдүүлсэн байна.
Түүнчлэн авто эргүүлийн чиглэлд нэмэгдлээр 80 алба хаагчтай, 40 автомашин ажиллуулж эхэлжээ. Авто эргүүлийн 40 чиглэл нэмэгдсэнээр эргүүлийн нэг машинд оногдох ачаалал дунджаар 35 хувиар буурчээ.
Харин гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээлэлд 2-10 минутад очих хурд 4.5 хувиар, 10-20 минутад очих хурд 7 хувиар нэмэгдэж, 30-аас дээш минутад очиж байсан дуудлага 7.5 хувиар буурсан болохыг мэдээллээ.
| ЦЕГ: Нийслэлийн хэмжээнд авто эргүүлийг гурван бүсэд хувааж, хяналт тавьдаг байсныг энэ сараас 7 бүс болгожээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57