Засгийн газрын 2011 оны 339-р тогтоол гарснаар гамшгийн үеийн зарлан мэдээллийг дамжуулах журам батлагдсан. Энэ журамд жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагаас олон нийт, ард иргэдийг хамарсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг зохион байгуулахаар тусгасан байдаг.
Тиймээс өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарч дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилалтыг зохион байгуулна. Энэхүү тогтоолыг батласнаас хойш орон даяар найман удаагийн дадлага сургуулилалт зохион байгуулаад байгаа юм.
Иймд, яам агентлагууд, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллага, иргэд та бүхэн дадлага сургуульдаа идэвхтэй хамрагдаыг уриалж байна.
| Өнөөдөр 16:00 цагаас орон даяар гамшгийн дуут дохио дуугарна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57