Өчигдөр оройноос орж эхэлсэн цасны улмаас зам талбайд халтиргаа гулгаа үүсэж, зам тээврийн ноцтой осол гарлаа.
Тодруулбал өнөөдөр өглөө 08:20 цагийн үед "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу явдаг тууш замд 17 машин мөргөлдсөн ноцтой осол гарлаа.
Тээврийн Цагдаагийн Албанаас хэргийн газрын үзлэг дууссан, явах боломжгүй тээврийн хэрэгслүүдийг ачиж, зорчих хэсгийг чөлөөлж байгаагаа мэдээлсэн юм. Мөн цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан явахыг зөвлөлөө.
Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэж заасан байдаг тул иргэд, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой зорчино уу.


| ТЦА: Тууш замд болсон ослын хэргийн газрын үзлэг дууссан. Зорчих хэсгийг чөлөөлж байна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57