Дэлхийн хамгийн өндөр уул болох Эверестийн оргилд авирах хүний тоо жил ирэх тутам нэмэгдэж, энэ хэрээрээ байгаль орчны бохирдол нэмэгдэж байгаа.
Тэдний ихэнх нь далайн төвшнөөс 8,849 метрийн өндөрт байдаг оргилд Балба улсын талаас авирдаг. Зөвхөн авирах зөвшөөрлийн үнэ $11,000 болдог байна. Үүнээс гадна багаж хэрэгсэл, хоол хүнс, хүчилтөрөгч, газарчийн зардал нэмэгдээд нийтдээ $35,000 орчмыг нэг удаагийн авиралтад зарцуулдаг гэнэ.
Өнгөрсөн онд Балба улсын эрх баригчид уулчдад нийт 478 зөвшөөрөл олгожээ. Үүнээс 12 уулчин амиа алдаж, тав нь сураггүй болсон байна. Балбын Уулчдын Холбооны мэдээлснээр энэ онд 1,200 орчим уулчин Эверестэд авирах төлөвтэй байгаа ажээ.
Тэгвэл энэ оноос эхлэн уулчид оргилоос буухдаа өөрийн ялгадсыг буцааж авчрах үүрэгтэй болсон байна.
“Нэг хүн дунджаар өдөрт 250 грамм ялгадас гаргадаг. Ууланд хоёр долоо хоногийг өнгөрүүлнэ гэж үзээд хүн бүрд тус бүрийг нь зургаан удаа ашиглах боломжтой хоёр уут өгч байгаа” гэж Балбын Уулчдын Холбооны төлөөлөгч Жинеш Синдуракар тайлбарлажээ.
Уг уут нь хүний ялгадсыг хатааж, үнэргүй болгох үйлчилгээ бүхий химийн бодистой юм байна. Балбын эрх баригчид энэ жилийн авиралтад зориулахаар ийм уут 8,000 ширхгийг бэлджээ.
Саяхан Балбын зэвсэгт хүчин Эверест, Лхоце, Аннапурна, Барунце зэрэг Хималайн ноён оргилуудыг цэвэрлэх ажил зохион байгуулахад нийт 35,708 кг хүний ялгадас, хуванцар хог хаягдал цуглуулсан тухай орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна.
Эх сурвалж: CNN
| Эверестийн оргилд авирагсад ялгадсаа буцааж авчрах журамтай болжээ |
2026-03-06 17:38:45
2026-03-06 17:32:06
Нийслэлээс төлбөрийг нь дааж, метроны чиглэлээр БНСУ-д сурах оюутнуудтай гэрээ хийлээ
2026-03-06 16:34:43
2026-03-06 17:38:45
2026-03-06 17:32:06
Нийслэлээс төлбөрийг нь дааж, метроны чиглэлээр БНСУ-д сурах оюутнуудтай гэрээ хийлээ
2026-03-06 16:34:43
Хүрэн баавгай агнасан иргэнийг ₮5,4 саяар торгож, ₮24,9 саяыг нөхөн төлүүллээ
2026-03-06 16:26:12
Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгуудад шар усны үерийн эрсдэл маш их байна
2026-03-06 14:53:32
Танилц: Улаанбаатар метроны газрын доор байрлах 14 өртөө
2026-03-06 12:14:47
Бутаны эмч нар Монголд УАУ-ны чиглэлээр магистр хамгаалж байсан
2026-03-06 12:00:00
2026-03-06 11:34:03
Д.Нацагдорж: Эмэгтэй хүнийг ойлгож, дээдэлж, “Ачааны хүндийг үүрдэг шүү дээ” гэж бодож залбирч явбал буян хураана
2026-03-06 10:56:16
2026-03-06 10:44:21
Менингококк халдвараар нэг хүн нас барлаа
2026-03-06 10:43:54
Хүүхдийн зуслангийн газрыг татвараас чөлөөлж, хувьсах зардлыг төрөөс олгоно
2026-03-06 10:02:45
2026-03-06 09:46:05
2026-03-06 09:00:00
2026-03-06 08:10:00
2026-03-06 08:00:00
2026-03-05 17:08:05
2026-03-05 15:51:02
2026-03-05 14:32:50
2026-03-05 14:17:38
2026-03-05 13:47:34
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00