"Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл"-ийн хүрээнд АНУ-ын "Progress Rail A Caterpillar" компаниас нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн хоёр зүтгүүр энэ сарын 7-нд Монгол Улсад ирсэн.
Тус зүтгүүрийн туршилтын анхны аялал Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын чиглэлд SD70ACe/LW-4102 зүтгүүртэй 1052 дугаар галт тэрэг 4,963 тонн 228 гол 57 вагонтойгоор хөдөллөө.
Аяллыг Тавантолгой зүтгүүрийн депогийн машинч А.Уранбаатар, туслах машинч Б.Бат-Эрдэнэ нар 2024 оны гуравдугаар сарын 25-ны 15:06 цагт амжилттай эхлүүлэв. Зааварлагч машинч Э.Батжаргал шалган зааварчлах аялал хийн дагалдан явлаа гэж Зам, Тээврийн Хөгжлийн Яам(ЗТХЯ)-наас мэдээлэв.
| АНУ-ын компаниас нийлүүлсэн зүтгүүр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд туршилтын аяллаа эхлүүлжээ |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17