Сонирхогчдын хөлбөмбөгийн "Bud Cup 2024" тэмцээн болох талаар Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-оос өнөөдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны хөлбөмбөгийн талбайд мэдээлэл өглөө.
Тус тэмцээний ач холбогдол болон зохион байгуулалтын талаар МХБХ-ны Маркетингийн албаны дарга Э.Амарсайхан "Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй ААН, бизнес эрхлэгчдийн дунд сонирхогчдын "Bud Cup 2024" хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Мэргэжлийн лигийн тоглогчид оролцохгүй бөгөөд хөлбөмбөг сонирхдог бүх хүнд нээлттэй. Тэмцээний тоглолтууд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны хөлбөмбөгийн стандартын талбайд амралтын өдөр бүр болно.
Нэг сарын хугацаанд зохион байгуулагдах бөгөөд долоо хоног бүр 10 баг хоорондоо өрсөлдөнө. Дараагийн долоо хоногт дахин шинэ 10 баг тоглохоор тооцоолсон байгаа.
Долоо хоног бүрийн аварга багууд дөрөвдүгээр сарын төгсгөлд хоорондоо тоглох юм. Үүнд түрүүлсэн нэг баг ирэх есдүгээр сард 1990 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий алтан шаахайн эзэн Сальваторэ Скилаччигийн багтай тоглоно.
"Bud Cup 2024"-ийн бүртгэл энэ сарын 25-28 хүртэл үргэлжлэх юм. Нэг багийн бүртгэлийн хураамж 500,000 төгрөг байна. Хураамжаас цугларсан мөнгийг Итали руу явах гурван хүүхдийн зардалд зориулна.
Сальваторэ Скилаччи есдүгээр сард Монголд ирэхдээ 8-13 насны гурван хүүхдийг сонгож Ром руу хөлбөмбөгийн академийн шалгаруулалтад оролцуулахаар болсон. Хэрэв шалгарвал Европын клубүүдийн академид суралцах боломж бүрдэнэ.
Ерөнхий зохион байгуулагч "Спорт
| Э.Амарсайхан: Сонирхогчдын хөлбөмбөгийн "Bud Cup 2024" тэмцээний бүртгэл энэ сарын 28-н хүртэл үргэлжилнэ |
2026-05-01 16:46:08
2026-05-01 16:20:38
Эрдэнэтийн-Овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа
2026-05-01 14:02:26
2026-05-01 17:10:47
2026-05-01 16:46:08
2026-05-01 16:20:38
Эрдэнэтийн-Овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа
2026-05-01 14:02:26
Маргаашаас автобуснуудад нэг л карт уншигч байршуулна
2026-05-01 13:47:56
Морин уралдааны үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна
2026-05-01 13:40:59
Эмээлтээс Шувуун фабрик хүртэл засмал зам тавина
2026-05-01 13:35:58
2026-05-01 13:24:09
Ойрын 10 хоногийн цаг агаарын төлөв
2026-05-01 13:04:43
2026-05-01 11:11:21
2026-05-01 10:26:43
2026-05-01 10:22:08
2026-05-01 10:02:02
2026-05-01 09:36:16
Хоригдол залууст бясалгал заажээ
2026-05-01 08:33:54
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-05-01 07:08:58
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-05-01 07:07:17