Энэтхэгийн баячууд тансаг хэрэглээ, этгээд сонирхлоороо алдартай.
Тухайлбал тус улсын нэг бизнесмэн 120 метр өндөр буюу 33 давхар цамхгийн дээвэр дээр хоёр давхар харш захиалж бариулсан байдаг.
Бенгалуру хотод байдаг 3,700 гаруй м.кв талбайтай, нисдэг тэрэг хөөрч, буух тавцан, усан сан, цэцэрлэг бүхий уг харшийг $20 саяын өртгөөр босгожээ.
Энэтхэгийн бизнесмэн Вижай Маллягийн захиалсан уг харш дээр нь баригдсан цамхгаасаа дэд бүтцийн хувьд ямар ч хамааралгүй юм.

Вижай Малля
Тансаг ангиллын орон сууцны уг цамхаг Маллягийн өвөг дээдсийн үе дамжин амьдарч байсан газар дээр баригджээ. Тиймээс Малля дээврийг нь эзэмшсэн юм байна.
Гэхдээ Малля уг харшдаа хэзээ ч амьдарч чадахгүй байх магадлал өндөр болжээ.
Учир нь тэр 2016 оны гуравдугаар сард $1 тэрбум гаруйн өрөнд орж, санхүүгийн луйврын хэрэгт холбогдсоныхоо дараа Энэтхэгээс оргон зайлсан юм.
Одоо тэр Их Британиас орогнол хүсээд байгаа.
Маллягийн эзэмшилд Kingfisher брэндийн шар айргийн үйлдвэр байдаг. Уг бүтээгдэхүүн одоо Энэтхэгийн зах зээлийн 36 хувийг эзэлж, Япон, Канад, Шинэ Зеланд, Норвеги зэрэг дэлхийн 69 улсад экспортлогддог юм.
Энэтхэгийн эрх баригчид Вижай Малляг шилжүүлж авахаар хэд хэдэн удаа оролдсон ч одоогоор бүтээгүй байна.
Өнгөрсөн оны наймдугаар сард тэрбумтныг Энэтхэгт шилжүүлж өгөх боломжийн талаар асуултад Их Британийн дотоод хэргийн сайд Том Тугендхат “Аль аль талд нь заавал хэрэгжих ёстой хууль зүйн арга хэмжээнүүд хүлээгдэж байгаа. Гэхдээ Британийн засгийн газрын байр суурь тодорхой, бид шударга ёсноос зугтсан хүмүүсийн нуугдах газар байх бодолгүй байна” гэж хариулж байжээ.
Эх сурвалж: Business Insider
| Энэтхэгийн оргодол тэрбумтан 120 метр өндөр цамхгийн дээвэр дээр баригдсан харшдаа мөд амьдарч чадахгүй |
2026-03-06 17:38:45
2026-03-06 17:32:06
Нийслэлээс төлбөрийг нь дааж, метроны чиглэлээр БНСУ-д сурах оюутнуудтай гэрээ хийлээ
2026-03-06 16:34:43
2026-03-06 17:38:45
2026-03-06 17:32:06
Нийслэлээс төлбөрийг нь дааж, метроны чиглэлээр БНСУ-д сурах оюутнуудтай гэрээ хийлээ
2026-03-06 16:34:43
Хүрэн баавгай агнасан иргэнийг ₮5,4 саяар торгож, ₮24,9 саяыг нөхөн төлүүллээ
2026-03-06 16:26:12
Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгуудад шар усны үерийн эрсдэл маш их байна
2026-03-06 14:53:32
Танилц: Улаанбаатар метроны газрын доор байрлах 14 өртөө
2026-03-06 12:14:47
Бутаны эмч нар Монголд УАУ-ны чиглэлээр магистр хамгаалж байсан
2026-03-06 12:00:00
2026-03-06 11:34:03
Д.Нацагдорж: Эмэгтэй хүнийг ойлгож, дээдэлж, “Ачааны хүндийг үүрдэг шүү дээ” гэж бодож залбирч явбал буян хураана
2026-03-06 10:56:16
2026-03-06 10:44:21
Менингококк халдвараар нэг хүн нас барлаа
2026-03-06 10:43:54
Хүүхдийн зуслангийн газрыг татвараас чөлөөлж, хувьсах зардлыг төрөөс олгоно
2026-03-06 10:02:45
2026-03-06 09:46:05
2026-03-06 09:00:00
2026-03-06 08:10:00
2026-03-06 08:00:00
2026-03-05 17:08:05
2026-03-05 15:51:02
2026-03-05 14:32:50
2026-03-05 14:17:38
2026-03-05 13:47:34
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00