Лхагва гарагт нийтлэгдсэн “World Happiness Report” буюу аз жаргалын тайланд Монгол улс дэлхийн 143 улсаас 77 дугаарт эрэмбэлэгджээ.
Уг тайланг гаргахад Gallup, Oxford Wellbeing Research Center, UN Sustainable Development Solutions Network зэрэг байгууллагууд хамтран оролцсон байна.
Улс орнуудын үзүүлэлтийг гаргахдаа нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, нийгмийн халамж, дундаж наслалт, эрх чөлөө, авлига зэрэг албан ёсны тоо баримтуудыг ашиглаагүй, харин хувь хүмүүсийн өөрийн амьдралыг үнэлсэн үнэлэмжийг ашиглажээ.
“2006-2010 оны тайланд залуусын аз жаргалын үзүүлэлт дунд насныхнаас өндөр, ахмад насныхантай ижил түвшинд байсан бол 2021-2023 онд залуусын аз жаргалын үзүүлэлт дөрөвний гурваар буурч, эмэгтэйчүүдийн бууралт эрчүүдийнхээс өндөр гарлаа” гэж шинэ тайланд дурдсан байна.
Аз жаргалыг хэмжихдээ 30 хүртэл насныхан буюу залуус, 30-44 насныхан буюу дундаас доош, 45-59 насныхан буюу дундаас дээш, 60-аас дээш насныхан буюу ахмад гэсэн дөрвөн ангиллаар гаргажээ.
Монгол улсын хувьд дэлхийн 143 улсаас залуусын аз жаргалын үзүүлэлтээр 86, дундаас доош насныхны үзүүлэлтээр 74, дундаас дээш насныхны үзүүлэлтээр 65, ахмад насныхны үзүүлэлтээр 53 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл нас ахих тусам аз жаргалын үнэлэмж нь нэмэгджээ.
2006-2010 оны үзүүлэлтээсээ 2021-2023 онд ахисан байдлаар Монгол улс 13 дугаарт орсон байна. Дэлхийн 17 улс л бүхэл оноогоор ахисны нэг нь Монгол (1.134 оноо) болжээ.
Аз жаргалын үзүүлэлт хамгийн их сайжирсан улс Серби дээрх хугацаанд 1.847 оноогоор дээшилсэн байна.
Харин ижил хугацаанд аз жаргалын үзүүлэлт нь хамгийн их муудсан орнууд нь 2.324 оноогоор буурсан Ливан, 2.599 оноогоор буурсан Афганистан болжээ. Энэ хоёр улс зөвхөн 2 бүхэл оноогоор ухарсан үзүүлэлттэй байна.
Дэлхийн хамгийн аз жаргалтай 10 улс:
Дэлхийн хамгийн аз жаргалгүй 10 улс:
134. Замби
135. Эсватини
136. Малави
137. Ботсвана
138. Зимбабве
139. Конго
140. Сьерра Леоне
141. Лесото
142. Ливан
143. Афганистан
Эх сурвалж: World Happiness Report
| Монгол улс аз жаргалын үзүүлэлтээр дэлхийн 143 улсаас 77 дугаарт эрэмбэлэгдэв |
2026-03-06 17:38:45
2026-03-06 17:32:06
Нийслэлээс төлбөрийг нь дааж, метроны чиглэлээр БНСУ-д сурах оюутнуудтай гэрээ хийлээ
2026-03-06 16:34:43
2026-03-06 17:38:45
2026-03-06 17:32:06
Нийслэлээс төлбөрийг нь дааж, метроны чиглэлээр БНСУ-д сурах оюутнуудтай гэрээ хийлээ
2026-03-06 16:34:43
Хүрэн баавгай агнасан иргэнийг ₮5,4 саяар торгож, ₮24,9 саяыг нөхөн төлүүллээ
2026-03-06 16:26:12
Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгуудад шар усны үерийн эрсдэл маш их байна
2026-03-06 14:53:32
Танилц: Улаанбаатар метроны газрын доор байрлах 14 өртөө
2026-03-06 12:14:47
Бутаны эмч нар Монголд УАУ-ны чиглэлээр магистр хамгаалж байсан
2026-03-06 12:00:00
2026-03-06 11:34:03
Д.Нацагдорж: Эмэгтэй хүнийг ойлгож, дээдэлж, “Ачааны хүндийг үүрдэг шүү дээ” гэж бодож залбирч явбал буян хураана
2026-03-06 10:56:16
2026-03-06 10:44:21
Менингококк халдвараар нэг хүн нас барлаа
2026-03-06 10:43:54
Хүүхдийн зуслангийн газрыг татвараас чөлөөлж, хувьсах зардлыг төрөөс олгоно
2026-03-06 10:02:45
2026-03-06 09:46:05
2026-03-06 09:00:00
2026-03-06 08:10:00
2026-03-06 08:00:00
2026-03-05 17:08:05
2026-03-05 15:51:02
2026-03-05 14:32:50
2026-03-05 14:17:38
2026-03-05 13:47:34
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00