"PGL Major Copenhagen 2024" буюу CS2 тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Дани улсад болж байгаа билээ.
Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээн нь Open stage, Elimination Stage, Playoff Stage гэсэн гурван шаттайгаар энэ сарын 17-31-нд зохион байгуулагдана.
Дэлхийн аваргад Ази тивийг төлөөлж буй "The MongolZ" баг Open stage шатанд ОХУ-ын AMKAL ESPORTS, Хятадын Lynn Vision, Бразилын Legacy зэрэг багийн хожлоо.
Ингэснээр CS2 тоглоомын дэлхийн аваргад Ази тивийг төлөөлөн оролцсон баг анх удаа "Elimination Stage"-д шалгарч байгаа юм. Мөн CS2 тоглоомын дэлхийн аваргад Ази тивээс гурван баг оролцох эрхийг тэд авч ирлээ.
"The MongolZ" сүүлийн тоглолтоо Бразилын Legacy багийн эсрэг ВО3 журмаар хийсэн бөгөөд 2:0 онооны харьцаатайгаар ялалт байгуулсан.
Тэд эхний үед өөрсдийн сонгосон Ancient дээр 13:9-ийн харьцаатай хожсон. Энэхүү тоглолтод 16 настай Mzinho буюу Б.Аюуш 25 хийснээр багаа тэргүүлжээ. Харин айлын сонгосон Anubis үед 13:6 онооны харьцаатайгаар хожсон байна.
| "The MongolZ" дэлхийн аваргын Elimination Stage шатанд шалгарсан Монголын анхны баг боллоо |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57