Финланд улс дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар долоо дахь жилдээ нэрлэгдлээ. Харин судалгаанд оролцсон 143 орноос Афганистан улс сүүл мушгив. АНУ, Герман улсууд шилдэг 20-т багтаагүй байна. Дэлхийн хамгийн аз жаргалтай улсуудын дунд өндөр хөгжилтэй орнууд нэрлэгдэхээ больсон нь олон нийтийн анхаарлыг татжээ.
"Шилдэг 10 улсад зөвхөн Нидерланд, Австрали 15 саяас дээш хүн амтай. Эхний 20-д зөвхөн Канад, Их Британи 30 сая гаруй хүн амтай."
Тэгэхээр аз жаргалтай улсууд ихэвчлэн 10-аас доош сая хүн амтай байдаг байх нь.
Аз жаргалын түвшин нь огцом буурч буй улс орнуудыг Афганистан, Ливан, Иордан тэргүүлж байна. Харин Зүүн Европын Серби, Болгар, Латви улсууд хамгийн их өссөн үзүүлэлттэй байна.
Аз жаргалын зэрэглэлийг хувь хүний амьдралын сэтгэл ханамж, мөн нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн дэмжлэг, дундаж наслалт, эрх чөлөө, өгөөмөр сэтгэл, авлига зэрэгт үндэслэн үнэлдэг.
Финляндын Хельсинкийн их сургуулийн аз жаргал судлаач Женнифер Де Паола Франс Пресс агентлагт хэлэхдээ "Финляндчууд байгальтай ойр дотно харилцаатай, ажил амьдралын тэнцвэртэй байдал нь тэдний амьдралын сэтгэл ханамжид гол хувь нэмэр оруулдаг" гэжээ.
Манай улсын хувьд аз жаргалын индексээрээ 61 дүгээр байрт эрэмбэлэгджээ.
| Хамгийн аз жаргалтай улс ФИНЛАНД |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57