Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг (УХТЭ)-ийн эмч нарын баг Дархан-Уул аймагт ажиллаж байна.
Эрүүл Мэндийн Яамнаас эрт илрүүлгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хөдөөгийн болон алслагдсан бүс нутгийн иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттай арга хэмжээг авч байгаа аж.
Энэ хүрээнд тус эмнэлгийн эмч нарын баг Дархан-Уул аймгийн Шарын гол, Хонгор суманд нүүдлийн эмнэлгээр үйлчилж эрт илрүүлэгт иргэдийг хамруулж байна.
Нүүдлийн эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглосон хоёр автомашины нэгт нь лабораторийн шинжилгээ, дурангийн оношилгоо, эмэгтэйчүүдийн үзлэг хийж буй бөгөөд хоёр дахь машинд рентген оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, шүд, чих хамар хоолой, нүд, дотрын эмчийн үзлэг хийж байгаа.




Дархан-Уул аймгийн хэмжээнд
Хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг үүднээс эмч нарын багийг хөдөөгийн сумдад ажиллуулж буй юм.
Эрт илрүүлэгт хамрагдсанаар өвчнийг эрт үед нь илрүүлэх ингэснээр амьдралын чанарыг дээшлүүлэх, урт наслах боломж бүрдэх олон давуу талтай учраас үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтулга иргэдэд уриалав.
Мөн эрт илрүүлэгт хамрагдахаар ирсэн иргэд “Манай суманд эрт илрүүлэх үзлэг хийхээр эмч нарын баг ирсэнд баяртай байна. Тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхээс гадна маш хэрэгтэй зөвлөгөө өгсөн.
Тэр бүр аймгийн төв орох боломжгүй бидний хувьд нарийн мэргэжлийн эмч нарын баг ирж ажиллаж байгаа нь үнэхээр талархууштай байна” гэсэн юм.

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
| Дархан-Уул аймагт нүүдлийн эмнэлэг ажиллуулан иргэдийг эрт илрүүлэгт хамруулж байна |
Танилц: Улаанбаатар метроны газрын доор байрлах 14 өртөө
2026-03-06 12:14:47
Бутаны эмч нар Монголд УАУ-ны чиглэлээр магистр хамгаалж байсан
2026-03-06 12:00:00
2026-03-06 11:34:03
Сэлэнгэ, Дархан-Уул, Увс, Баян-Өлгий аймгуудад шар усны үерийн эрсдэл маш их байна
2026-03-06 14:53:32
Танилц: Улаанбаатар метроны газрын доор байрлах 14 өртөө
2026-03-06 12:14:47
Бутаны эмч нар Монголд УАУ-ны чиглэлээр магистр хамгаалж байсан
2026-03-06 12:00:00
2026-03-06 11:34:03
Д.Нацагдорж: Эмэгтэй хүнийг ойлгож, дээдэлж, “Ачааны хүндийг үүрдэг шүү дээ” гэж бодож залбирч явбал буян хураана
2026-03-06 10:56:16
2026-03-06 10:44:21
Менингококк халдвараар нэг хүн нас барлаа
2026-03-06 10:43:54
Хүүхдийн зуслангийн газрыг татвараас чөлөөлж, хувьсах зардлыг төрөөс олгоно
2026-03-06 10:02:45
2026-03-06 09:46:05
2026-03-06 09:00:00
2026-03-06 08:10:00
2026-03-06 08:00:00
2026-03-05 17:08:05
2026-03-05 15:51:02
2026-03-05 14:32:50
2026-03-05 14:17:38
2026-03-05 13:47:34
НДЕГ "Капитал" банкаас өрөнд авсан обьектийг дуудлагаар худалдана
2026-03-05 12:07:59
Иран, Израилийн бүс нутагт 469 монгол иргэн байна
2026-03-05 12:02:48
Тариаланчид намар нийлүүлсэн буудайныхаа урамшуулалд ₮8.6 тэрбумыг авчээ
2026-03-05 10:44:35
2026-03-05 10:37:34
ХЭҮК Хөвсгөлийн уяачдаас уучлал хүслээ
2026-03-05 10:31:05
2026-03-05 10:28:42
2026-03-05 10:10:09
2026-03-05 09:59:57
2026-03-05 09:47:19
2026-03-05 09:34:00