Хоёрдугаар сард болсон дэлбэрэлтийн улмаас хохирсон иргэдийн хохирлын хэмжээ, ослын дүгнэлтийн талаар УОК мэдээлэл өгөв.
Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Тээвэрлэж явсан хийн түлш дэлбэрсэн холбоотой асуудлыг цагдаа, прокурорын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Хамгийн сүүлд авсан мэдээллээр шинжээчийн хэд, хэдэн дүгнэлт гарсан. Одоо хохирлыг тогтоох үйл ажиллагаа явагдаж байгаа талаар мэдээлэл өгсөн.
Шинжээчийн бүрэлдэхүүнд ЦЕГ, ОБЕГ, ХНХЯ болон бусад мэргэжлийнхэн багтсан байгаа.
Галд өртсөн орон сууцыг ашиглаж болох эсэхийг тогтоохоор БХБЯ, ШУТИС-ийн багш, эрдэмтэд, Барилгын Хөгжлийн Төвийн мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн явц 80-90 хувьтай байгаа, нарийвчилсан дүгнэлтүүд хүлээгдэж байгаа. Энэхүү дүгнэлт гарахаар эцсийн шийдвэрээ гаргана гэсэн.
УОК-ын даргын тушаалаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ШТС, хийгээр цэнэглэх станцуудад шалгалт хийж байгаа. Дөрөвдүгээр сарын 1-нд хамгийн сүүлийн шалгалтыг хийж дуусаад дүнг танилцуулна" гэж ярилаа.
| Т.Баярхүү: Дэлбэрэлтэд өртсөн орон сууцыг ашиглаж болох эсэхийг тогтоох ажлын явц 90%-тай байна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57