Францын хуурай замын цэрэг Украинд байлдааны ажиллагаа явуулах боломжийг үгүйсгэхгүй байгаагаа тус улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон дахин илэрхийлжээ.
“Хэдийгээр би үүнийг хүсэхгүй байгаа ч гэсэн хэзээ нэг цагт бид Оросын зэвсэгт хүчний эсрэг байлдааны ажиллагааг зохион байгуулах шаардлагатай болж магадгүй. Францын хүч чадал бол бидний боломж юм” гэж тэр өчигдөр “Le Parisien” сонинд нийтлэгдсэн ярилцлагадаа өгүүлсэн байна.
Францын энэ байр суурийг жижиг гэлтгүй Европын олон орон дэмжиж байгааг Макрон бас баталжээ.
“Бид ямар ч хувилбарт бэлэн байна. Ингэхгүй бол алдаа болно. Хэн ч байсан сонгосон хувилбарынхаа хариуцлагыг хүлээнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж тэр нэмж хэлсэн юм.
Гуравдугаар сарын 26-нд Европын 20 орчим улсын удирдагчид Парист чуулахдаа Украинд үзүүлэх тусламж дэмжлэгийн талаар хэлэлцэж байв. Энэ үеэр Украинд хуурай замын цэрэг илгээх асуудал анх удаа хөндөгдсөн юм.
Тухайн үед Макрон чуулганд оролцогч талууд нэгдсэн шийдвэрт хүрээгүй ч цаашдаа энэ хувилбарыг үгүйсгэх аргагүй болсныг мэдэгдэж байв.
Дараа нь тэр “аливаа зүйлийг үгүйсгэхгүй гэдэг нь заавал тэгнэ гэсэн үг биш” гэж байр сууриа зөөлрүүлж байжээ.
Эх сурвалж: ТАСС
| Францын хуурай замын цэрэг Украинд байлдааны ажиллагаа явуулах боломжийг Эммануэл Макрон үгүйсгэсэнгүй |
2026-05-01 16:46:08
2026-05-01 16:20:38
Эрдэнэтийн-Овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа
2026-05-01 14:02:26
2026-05-01 17:10:47
2026-05-01 16:46:08
2026-05-01 16:20:38
Эрдэнэтийн-Овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа
2026-05-01 14:02:26
Маргаашаас автобуснуудад нэг л карт уншигч байршуулна
2026-05-01 13:47:56
Морин уралдааны үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна
2026-05-01 13:40:59
Эмээлтээс Шувуун фабрик хүртэл засмал зам тавина
2026-05-01 13:35:58
2026-05-01 13:24:09
Ойрын 10 хоногийн цаг агаарын төлөв
2026-05-01 13:04:43
2026-05-01 11:11:21
2026-05-01 10:26:43
2026-05-01 10:22:08
2026-05-01 10:02:02
2026-05-01 09:36:16
Хоригдол залууст бясалгал заажээ
2026-05-01 08:33:54
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-05-01 07:08:58
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-05-01 07:07:17