Өнөөдрийн байдлаар дулааны II, III, IV станц, Амгалан дулааны станц Улаанбаатар хотын 13.5 мянга гаруй барилга байгууламжийг эрчим хүчээр хангадаг байна. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар 221-244 МВт-н хэрэглээ бүхий 300 орчим барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, эрчим хүчний хэрэглээ 7-8 хувиар тогтмол өсжээ.
Цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан болон үерийн далан шугам хоолойн 24-67 хувь нь ашиглалтын хугацаа дууссан. 2030 он гэхэд нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 3,328 МВт-д хүрэх тооцоолол гарсан бөгөөд 1,848 МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орох аж.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг: Өнгөрсөн 2023 онд давтагдсан тоогоор хоёр сая хэрэглэгчийн эрчим хүчийг хязгаарласан. Үүний цаана маш их хэмжээний эдийн засаг болон ажлын бүтээмж алдагдаж байгаа. Тиймээс Эрчим хүчний яам, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран уг асуудлыг цогцоор нь шийдэх ёстой.
Мөн эрчим хүчний салбарын үнэ тарифын бодлогыг өөрчлөх цаг нь болсон. Өнөөдөр 1 КВт эрчим хүчийг 4-5 центээр ашиглаж байна. Гэтэл 1 КВт эрчим хүчийг 7-8 центээр үйлдвэрлэдэг.
Энэ үнийн зөрүүгээс үүдэн эрчим хүчний нэмэлт эх үүсвэрийг бий болгох боломж хумигдаж байна. Мөн тарифын энэ хатуу бодлогоос шалтгаалж тус салбарт хийх хөрөнгө оруулалтыг чөдөрлөж байгаа юм.
Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд үнэ тарифын бодлогыг өөрчлөх хэрэгтэй. Тэгж байж Улаанбаатар хотын эрчим хүч, дэд бүтцийн хөгжилд ахиц гарна.
“Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа: Манай компани Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн судалгааг 2011 оноос эхлүүлсэн. Ийнхүү 2022 оны долоодугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.
Нийт 600 МВт-н хүчин чадалтай станц барих, дөрвөн үе шаттайгаар хэрэгжих төсөл бөгөөд хүрэн нүүрсний ордод суурилж, усны эх үүсвэртэйгээ ойрхон байгуулж байгаа.
Мөн Улаанбаатар хоттой ойр буюу 120 км-ийн зайтай хэрэгжиж буй төсөл юм. Эхний 150 МВт-н барилга угсралт 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд энэ оны аравдугаар сард албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Монгол Улс шиг дэд бүтэц, аж үйлдвэржилт хөгжих шаардлагатай улсад эрчим хүчний эх үүсвэр хямд, найдвартай, бие даасан, тогтвортой байх шаардлагатай.
Улаанбаатар хот 2030 онд 1,848 МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орно |
2025-05-19 18:56:52
2025-05-19 15:39:55
2025-05-19 15:20:25
2025-05-19 18:56:52
2025-05-19 17:42:31
2025-05-19 16:11:53
2025-05-19 15:39:55
2025-05-19 15:20:25
2025-05-19 14:27:21
2025-05-19 14:24:54
2025-05-19 13:09:46
2025-05-19 13:09:07
2025-05-19 12:47:43
2025-05-19 12:27:27
2025-05-19 11:20:39
2025-05-19 11:10:12
2025-05-19 10:46:52
2025-05-19 10:37:49
2025-05-19 10:24:42
2025-05-19 10:04:50
2025-05-19 09:38:22
2025-05-19 09:09:33