Сүхбаатар аймагт хамгийн их буюу 1 сая гаруй мал хорогджээ

Улсын онцгой комиссоос өдөр бүр өгч байгаа мэдээллээр малын хорогдол долоо хоног тутамд өсч, малчдад учрах эрсдэл их байгааг анхааруулж байгаа.

Одоогийн байдлаар малын хорогдлоор таван аймаг тэргүүлж байна. Тухайлбал, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Төв, Архангай аймагт мал ихээр хорогдож зудын эрсдэл улам хүндэрч байна.

Мал нь олон тоогоор хорогдсон малчдыг дахин малжуулах арга хэмжээ авч ажиллахыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн.

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАНА

Өвөл, хаврын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор шуурхай өндөржүүлсэн бэлэн байдлыг улсын хэмжээнд зарласан. Энэ хүрээнд ХХААХҮЯ дээр нийт долоон чиглэлийн баг гарч, орон нутагт ажиллаж буй. Тухайлбал, Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтнүүд болох яамны мэргэжилтнүүд, малын эмч нар зэрэг бүрэн бүрэлдэхүүнээр өвөлжилт хүндэрсэн аймаг сумдад баг, багаараа ажиллаж байна.

Зудын нөхцөл байдал дээр ажиллаж байгаа багуудын өгч байгаа мэдээллээр, нөхцөл байдал огт сайжраагүй байна.

Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ сарын 6-ны байдлаар нэг сая гаруй мал хорогджээ. Энэ нь аймгийн нийт малын 30 хувийг эзэлж байгаа аж. Үүнээс тэмээ 79, адуу 34126, үхэр 85377, хонь 645 мянга 825, ямаа 392 мянга 054 хорогджээ.


Сүхбаатар аймагт хамгийн их буюу 1 сая гаруй мал хорогджээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ