Нийслэлийн хэмжээнд үүссэн халиа тошингийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар НОК-оос хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө.
УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж "Энэ оны хоёрдугаар сарын 15-наас үерээс урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлсэн.
Өнгөрсөн жил үерт автсан S’Outlet дэлгүүрийг буулгаж байна. Уг барилгыг буулгаснаар голын голдирлыг өргөсгөх юм.
Үерийн хамгаалалтын суваг болон Сэлбэ, Толгойт голын сав газрын усыг урсах боломжтой болгохоор мөсийг зөөж, шилжүүлж байна.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Сэлбэ болон Дунд голыг цэвэрлэсэнгүй. Энэ хавар цэвэрлэж, голын түвшнийг доошлуулна.
Нарны гүүрнээс Дунд голын гүүр хүртэлх үерийн далангийн ажлын тендерийг ирэх долоо хоногт зарлана.
2024 онд нийслэлийн болон улсын төсөв, гадаадын зээл тусламжийн 60 орчим тэрбум төгрөгөөр үерийн хамгаалалтын налуу байгууламжийн барилга угсралт, цэвэрлэгээний ажлууд хийхээр төлөвлөсөн байгаа" гэв.
| Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Сэлбэ болон Дунд голыг цэвэрлэсэнгүй. Энэ хавар цэвэрлэж, голын түвшнийг доошлуулна гэв. |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 11:32:57